Ханун хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Ханун хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

Ханун хар салхи Өмнөд Солонгосыг дайрах төлөвтэй байна

Ханун хар салхи өнгөрсөн долоо хоногт Японы Окинава арлуудыг дайран өнгөрсөн тухай бид мэдээлсэн. Тэгвэл маргааш /2023.08.09/ тус хар салхи Өмнөд Солонгосын зүүн эргийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр хар салхины нөлөөгөөр улс орон даяар хүчтэй аадар бороо орно.

Ханун хар салхи Японы Кагошима арлаас өмнө зүгт 350 км зайнаас эхлэн долоон км/цаг хурдтайгаар хойд зүгийг чиглэжээ. Энэ нь шөнийн 03:00 цаг орчимд Чежү арлын Сеогвипо хотоос зүүн тийш 170 км зайд далайд хүрч магадгүй. Улмаар Пүрэв гаригт өмнөд эргийн Тунён хотоос баруун өмнө зүгт 30 км-т хүрнэ. 

Урьдчилан таамаглаж буй замаар хар салхи дайран өнгөрвөл төв хэсэг нь Сөүлд тун ойрхон байх юм. Мөн 300 км радиуст салхины хүч 15 м/сек байх төлөвтэй байна.

Лхагва гаригт Чежү арлын өмнөд хэсэг, Ганвон, Хойд Гёнсан муж зэрэг газарт хамгийн түрүүнд бороо орно. Үргэлжлээд нутгийн нийт хэсгээр шөнөдөө бороо орж, Пүрэв гаригт ч үргэлжлэнэ. Нутгийн төв хэсгээр Баасан гаригийн өглөө хүртэл бороо үргэлжлэх төлөвтэй байна. Ганвон муж болон зүүн эрэг орчимд хур тунадасны хэмжээ 400-500 мм хэмжээтэй байх бол бусад нутгаар 200 мм-ээс бага хэмжээтэй байх магадлалтай. Нутгийн зүүн өмнөд хэсэгт салхины хурд Лхагва гаригаас Пүрэв гариг хооронд хамгийн ихдээ 145 км/цаг хүрэх бол Инчон болон төвийн бүсэд 110 км/цаг, нийслэл орчимд 90 км/цаг хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж