Хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм!

Хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм!

Хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм!

Ардчилсан намынхан өчигдөр /2023.08.07/ үерийн голомтод очиж ажилласан нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлэв үү, “троллууд”-аараа дайралт хийж, сошиал ертөнцийг шуугиулаад авав.

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эх, Монелийн уулзварт наймдугаар сарын 5-нд уулын үер бууснаас эрдэнэт дөрвөн хүний амь эрсдэж, 200 гаруй айлын гэр хашаа усанд автаж, зарим өрх амьдрах орон гэргүй болсон.

Үер ямар аймшигтай вэ гэдгийг монголчууд энэ зун илүүтэй мэдэрч байна гэж хэлж болно. Тиймдээ ч хүн бүр үерт өртсөн иргэддээ чадлынхаа хэрээр туслахыг чармайж буй. Мөн үерт өртсөн иргэдийн хувьд “Лаг шавар цэвэрлэхэд хүн хүч хэрэгтэй байна. Техник хэрэгсэл хөлсөлхөд маш үнэтэй байгаа тул улаан гараараа үзэхээс аргагүй байна” гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр онцгой, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд үерийн голомтод ажиллаж байгаа ч өнгөрсөн хугацаанд замын лаг шаврыг цэвэрлэх ажлаасаа илүү гарч чадаагүй. Тиймээс иргэдийн гэр барааг лаг шавраас нь салгахаас эхлээд ачих, хашаа хороог нь сэлбэх ажилд Ардчилсан намын 400 гаруй залуус гар бие оролцсон юм. Гэвч энэ нь санаачлага гаргаж чадаагүй улс төрийн намынхны хувьд улстөржүүлэх сэдэв нь болов бололтой. Монголчууд “Тэвдэж явахад тэвнээр ч тусалсан маш том дэм” гэж ярьдаг. Тиймээс хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм гэж иргэд хариу барьж байна.

Ардчилсан намын гишүүд өнөөдөр ч /2023.08.08/ үерийн голомтод үргэлжлүүлэн ажиллах аж. Үерийн дараа халдварт өвчин дэгдэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс лаг шаврыг яаралтай цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь хамгаас чухал байгаа.

Монгол түмэн үерт өртсөн ард иргэддээ чадлынхаа хэрээр туслахыг хичээж, хөнжил, гудас, хувцас, гурил, будаа гээд хүний амьдралд хэрэг болдог бүхий л зүйлээр туслахыг эрмэлзэж, хандив ч цуглуулж, тусламжаа хүргэсээр буй.

Хийх хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог гэж үг бий. Хэн нь илүү санаачлагатай, хэн нь илүү сэтгэлтэй, хэн нь илүү ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байна вэ, хэн нь хэн бэ гэдгийг энэ өдрүүдэд монголчууд илүү таньж авч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-08 103.254.123.133

Энэ ч жинхэнэ жүжиг байна. ардчилал хөгжөөд гучин жил болоход гараагүй шинэ хэсэг нь байна.Үерийн асуудлыг яаж ийж байгаад төр шийднэ.Онц шаардлагатай бол бүх монголчуудыг дайчлах эрхтэй.Харин бид дэндүү залхуу хувиа хичээсэн хүмүүс болсон.Орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгая үе үе бөөнөөрөө гарч орчноо цэвэрлэе,хүүхдүүдээ энгэж хөмүүжүүлье гэж гуйгаад огт бүтэдгүй Энэ мэт сайхан ажлуудыг та нар нураасан .Энэ мэтээр эхлээд сэргээ

Avatar

Зочин 2023-08-08 103.212.117.134

Нүдний булайнууд жүжгээ муу найруулжээ, шившиг болж бийгаагаа мэдрэхгүй байна гэжүү

Avatar

Нэргүй 2023-08-08 192.82.67.233

Хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм!

Avatar

Нэргүй 2023-08-08 209.52.88.125

ene ardchilsan namiin uruai yum bol ardchilsan nam hutsalgui duugai bai

Avatar

batdorj 2023-08-08 192.82.74.14

ardiin nam ger horoolliig er ni haychahdag numaa

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

irgen 2023-08-08 59.153.112.34

Hoshuu huruu ch geh shig .Tsagaa oloogui ug bna.

Avatar

irgen 2023-08-08 59.153.112.34

ee, chaavaas daa .Ingej ih surgigneh hereg bna uu
Unen setgeleesee tusalj bgaa humuuschimeegui tusaldag.

Avatar

Нэргүй 2023-08-08 2.216.27.192

тэд дуугүй байна аа , харсан талархасан хүмүүс дуугүй өнгөрөхгүй байх шиг байна

Avatar

Нэргүй 2023-08-08 202.9.40.149

Хошин шогийн жүжиг тавилт байна. үнээд хүргэчихлээ

Avatar

Нэргүй 2023-08-08 192.82.67.233

Хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм!

Avatar

Нэргүй 2023-08-08 209.52.88.32

uneheer tusallah baisan bol chimeegui l baimaar ingex soningoor hutsaz baigaa yum chin ooriigoo heluuleh geed l

Avatar

Нэргүй 2023-08-08 66.181.178.208

Нийгмийн даатгалаа биднээр төлүүлэх гэж байгаа малчид сураг байн уу

Avatar

Нэргүй 2023-08-08 103.212.119.49

Лам нарыг дайчлахсан.

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.88.76

МАН-ын дэргэдэх Социаль демократ залуучуудын байгууллага хаачсан бэ? Эх орон ард түмэн гэж хамгаас түрүүнд чанга хашгирдаг тэд хаана байна вэ?

Avatar

Zaluu zochin 2023-08-08 66.181.161.214

Zov bna.Baharhaltai bna.AN hezee ch hogjil devshiliin tuuchee baisan.Odoo ch bna.Hoishid ch baih bolno.

Avatar

Зочин 2023-08-08 103.212.117.134

АН чинь ийм уян зөөлөн сэтгэлтнүүд юмуу. Экстремистүүд ганцхан өдөр ард түмэнд хайртай болчихдог байна шүү, Үнмшилгүй байнаа найзуудаа. Харин ч зэвүү хүргэж байна, ард түмнийг мал шиг басамжлах юм аа. Сонгууль ойртож хөлсний улс төрчид ажлаа эхэлэвээ

Avatar

Нэргүй 2023-08-08 66.181.161.204

Тэгвэл танай мандуулдаг МАНгаснууд чинь хаа бн? Өөрсдөө газар олгосон болохоор ганц ч үг ган хийхгүй бүгд таг чиг. Чи энд олон юм донгосч байхаар өөрөө очоод туслаач.

Avatar

Мөнх 2023-08-08 103.57.94.126

Гантөмөр өө борооноор дуу дуулаад л өөрийгөө өрөвдмөөр рекламдаад бсан. Одоо хог шороо арилгах болохоор алга болчих юм аа.
Энэ цагаан хувцастай хүмүүс хүн гишгэх зайгүй нэг доор шавчихсан ажил хийж бгаа худал царай гаргаж бна ш дээ.
Боьвол таарна.

Avatar

Танго 2023-08-08 122.201.22.236

шоу шоу жүжиг нэг дор шамбааралдаж ажиллана гэж бдаггүй юм. Сонгууль ойртсон.

Avatar

zochin 2023-08-08 150.129.142.177

haha amindaa 24 ond suudal avaad alban tushaal gorrilson xeden shunaltai garuud odoo nam gexgui xuvi xuniig n demjsen deer , AH bol buur doorduuldag xogiin nam MAH s doloon door

Avatar

Нэргүй 2023-08-08 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэг 2023-08-08 202.126.90.94

Ардчилсаг намынхан өөрсдийн тарьсан баасаа л цэюэрлэж хөөрхий

Avatar

Нэргүй 2023-08-08 66.181.161.204

Хүүк таг, сонгогдсон гишүүд нь ч таг. Яг энэ урссан газарт тойргоос сонгогдсон гишүүн газрын зөвшөөрөл олгосон гэж байсан. Ганц хоёр гишүүн ярихаас өөр юм хийгээгүй. Бүгд чимээгүй байж байгаад Сумьяагаар туг тахина. Сумьяа нь тэрийг мэдээд хорооны даргуудаар туг тахих гэж оролдож байна. Хэрвээ хариуцлага тооцно, хэн газар олгосон гээд ухвал УИХ-ын гишүүд гарч ирэх учраас тэр.

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.89.238

МАНгарууд бүгд баяжаад цагаан гартан болсон хийж чадах ажил нь муу хэлэх хүчин хулгай авилга муу бүхний уурхай болсон

Avatar

123 2023-08-08 139.5.219.125

Цэнхэр улаан нь яах вэ… Гол нь хүнд үед бие биендээ туслах нь чухал шүү залуус аа… Амжилт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж