Нэмэлт: 16.20
Шүүхээс дөрвөн ламхайд хилийн хориг тавьж, 18 нас хүрсэн нэг иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар боллоо.
Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг ЦЕГ-аас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Улмаар ламхай нар хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон юм. Уг хэргийг үйлдсэн ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.
Энэ дагуу ламхайн хэрэгт холбогдох дөрвөн хүүхдийг яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал өнөөдөр /2023.08.08/ болж байна. Уг хурал 14.00 цагаас Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүх хурлын явцын мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Холбоотой мэдээ