Улаанбаатар хотод өнөөдөр /2023.08.08/тарваган тахал өвчний 1нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлан, эмчилгээг эхлүүлжээ. Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСҮТ/голомтод бүсэд хариу арга хэмжээ зохион байгуулж, мөн нэгдүгээр хавьтлын 5 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд буй аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ЗӨСҮТ дараах зөвлөмжийг иргэдэд хүргэж байна.
НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДЭД ЗӨСҮТ-ӨӨС ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ