ЦЕГ: Бусдыг хутгалсан этгээдийг саатуулахаар резинэн сумтай буугаар буудсан

ЦЕГ: Бусдыг хутгалсан этгээдийг саатуулахаар резинэн сумтай буугаар буудсан

ЦЕГ: Бусдыг хутгалсан этгээдийг саатуулахаар резинэн сумтай буугаар буудсан

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.08.08/ нийтийн амар тайван байдал алдагдуулж, орон сууцны хороололд буудсан этгээдүүдийн талаар мэдээлэл хийж байна. 


Өнгөрсөн шөнө Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан болохыг ойролцоох оршин суугчид цахим хуудаст бичсэн. Тодруулбал, тус байрны нэг орцонд дөрвөн удаа буун дуу гарч түргэн тусламж ирээд явсан гэдгийг оршин суугчид мэдээлжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байгаа юм.
Цагдаагийн хурандаа Б.ОЮУТБОЛД:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, 2023 оны 8 сарын 7-ны өдрийн 21 цагийн орчимд "Цахим тоглоомын газар бусдад хутгалуулсан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. 33 настай иргэний биед 39 настай эрэгтэй халдсан хэрэг гарсан. БЗД-ийн цагдаагийн эргүүл хэргийн газар очиход хэргийг үйлдсэн гэх этгээд зугтсан байсан.
Цагдаагийн эргүүлээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 30-40 минутын дараа хэргийг үйлдэж, зугтсан иргэн Б-г олсон.
Иргэн Б нь хоёр гартаа хутга барьж, хутгаа гараараа скочдсон байсан бөгөөд цагдаагийн ажилтан шаардлага тавихад "Би шийдсэн" гэж хэлж байсан.  Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан. Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн.
Цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан.
Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлд албадлага хэрэглэх тухай, 48 дугаар зүйлд мөн нэг бүрчлэн тусгасан байдаг. Бие хоёр цаг орчим иргэнтэй ярилцаж, аргагүй эрхэнд резинэн сумтай буу хэрэглэсэн.
Бусдын биед халдсан этгээд цагдаагийн алба хаагчдад шаардлага тавьж хүүхэдтэйгээ уулзаж, дараа нь бүр явна гэсэн.
Уулзалтаар тухайн хүний тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан. Тиймээс нөхцөл байдалд тохируулж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг ашигласан. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан.
ТУХАЙН ЭТГЭЭД 5 УДАА ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН
Сэжигтэн Б нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Одоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу шалгагдаж байна. Өмнө нь мөн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр шалгагдаж байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 103.212.119.49

Өмнөх гарсан хэрэгт хариуцлага тооцохгүй болохоор дараа дараагийн этгээдүүд гэмт хэрэг үйлдээд байна. Өмнө нь агаарт хий буудсан нөхрийн бууг хураан авч томоохон шийтгэл ногдуулаад нийтэд зарласан бол ийм хэрэг давтагдахгүй байлаа.

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

У 2023-08-08 139.5.217.164

мансуурсан бхдаа

Avatar

Нэргүй 2023-08-08 202.9.40.149

Цагдаагийн өөдөөс хутга гаргасан бол шууд буудах ёстой байтал юун гэрээ хэлцэл резинэн сум ч гэх шиг:. Ингээд манай цагдаа гэмт этгээдүүдийг өөгшүүлээд байх юмаа. Ийм байвал танхайрагчид анархистууд улам л даварна. үүнийг яагаад бодохгүй байна вэ. Гурван жилийн өмнө Солонгост нэг монгол цагдаагийн өөдөөс шил далайгаад өрөөнд нь нам буудуулсан. тэрэн шиг л буудах хэрэгтэй. Яахав 10 хүн буудуулаад сайхан болно. ардчилал хүний эрх нэрийн анархисзм танхайрал монголд газар авсан нь үнэн

Avatar

Нэргүй 2023-08-08 66.181.178.208

Натурын буудалцаан юу яасан гэв

Avatar

Зураач Лондон 2023-08-08 90.208.245.113

Англи улсад бол ийм үед цагдаа шууд буудах эрхтэй! Өнгөрсөн хавар нэг ийм этгээдийгнам буудаж байна лээ. Мманай цагдаа их зөөлөн хүнлнг юм.

Avatar

Нэргүй 2023-08-08 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!????!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-08 202.9.40.56

Мангарууд 100 жилийн ойгоороо баахан гэмт хэрэгтэй сулласан, тэр нь одоо хүртэл самраад л явж байгаа.

Avatar

Нэргүй 2023-08-08 202.9.40.28

1994 онд 🇲🇳-ын цагдаад рэрэглэж байсан Макаров буунд таарах реүин сум нийлүүлэх саналыг хүргүүлж байлаа. Тэр үед резин сум хэрэглэх эрхзүйн орчин бүрдээгүй байв. Тэр зед МонголБанкны харуул нэгнээ сум алдаж амь гасыг нь хохирооёон харамсалтай хэрэг гарч байв. Резин сумтай байсан бол гэж одоо бодогддог…

Avatar

Зочин 2023-08-08 66.181.161.226

Хоёр гартаа хутга скочдоод, хүн ойртуулахгүй байгаа хэрэгтэнтэй 2 цаг хэлэлцээ хийгээд болохгүй болохоор нь буудсан юм байна гэж ойлголоо. Энэ тохиолдолд ингэж болох уу. Томхон шиг эсгий ч юмуу, даавуу эсвэл тор шидэж бүтээгээд, орооцолдуулж байгаад хэрэгтнийг дараад авч болдоггүй юм болов уу. Мэдэхгүй байна л даа. Магадгүй хуулиараа ч юм уу тэгэж болдоггүй байж болох.

Avatar

Зочин 2023-08-08 66.181.161.221

Эсвэл унины үзүүрт боксын бээлий ч юмуу, нэг тиймэрхүү юм бэхлээд, хэрэгтнийг тал талаас нь хөвшиж гөвшиж байгаад унагаад авч болох юм. Энэ инээдэм биш шүү. Зүгээр л санал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж