Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2023.08.08/ нийтийн амар тайван байдал алдагдуулж, орон сууцны хороололд буудсан этгээдүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн шөнө Натурын зам дагуух нэгэн байранд дөрвөн удаа буун дуу гарсан болохыг ойролцоох оршин суугчид цахим хуудаст бичсэн. Тодруулбал, тус байрны нэг орцонд дөрвөн удаа буун дуу гарч түргэн тусламж ирээд явсан гэдгийг оршин суугчид мэдээлжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байгаа юм.
Цагдаагийн хурандаа Б.ОЮУТБОЛД:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд бусдын амар тайван байдалд заналхийлсэн хэрэг гарсан. Тухайлбал, 2023 оны 8 сарын 7-ны өдрийн 21 цагийн орчимд "Цахим тоглоомын газар бусдад хутгалуулсан" гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. 33 настай иргэний биед 39 настай эрэгтэй халдсан хэрэг гарсан. БЗД-ийн цагдаагийн эргүүл хэргийн газар очиход хэргийг үйлдсэн гэх этгээд зугтсан байсан.
Цагдаагийн эргүүлээс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, 30-40 минутын дараа хэргийг үйлдэж, зугтсан иргэн Б-г олсон.
Иргэн Б нь хоёр гартаа хутга барьж, хутгаа гараараа скочдсон байсан бөгөөд цагдаагийн ажилтан шаардлага тавихад "Би шийдсэн" гэж хэлж байсан. Хэрэгтнийг барихын тулд шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн 22 дугаар хороо бөхийн өргөөний нутаг дэвсгэрт тухайн этгээдийг саатуулсан. Тухайн хүн хоёр гартаа хутга барьж, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн учир цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн очиж иргэнтэй хэлэлцээ хийсэн. 22:10-00:10 цаг хүртэл хэлэлцээ хийсэн ч амжилтад хүрээгүй учир албадлага хэрэглэсэн.
Цагдаа хуульд заасны дагуу резинэн сумтай буу хэрэглэж, тухайн этгээдийг саатуулсан.
Цагдаагийн тухай хуулийн 47 дугаар зүйлд албадлага хэрэглэх тухай, 48 дугаар зүйлд мөн нэг бүрчлэн тусгасан байдаг. Бие хоёр цаг орчим иргэнтэй ярилцаж, аргагүй эрхэнд резинэн сумтай буу хэрэглэсэн.
Бусдын биед халдсан этгээд цагдаагийн алба хаагчдад шаардлага тавьж хүүхэдтэйгээ уулзаж, дараа нь бүр явна гэсэн.
Уулзалтаар тухайн хүний тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан. Тиймээс нөхцөл байдалд тохируулж, цагдаа нэг бүрийн тусгай хэрэгслийг ашигласан. Нэгдүгээрт, тухайн гэмт хэрэгтэн бусдын биед ноцтой гэмтэл гаргасан. Хоёрдугаарт, олон нийтийн амь насанд заналхийлсэн. Гуравдугаарт, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй учир албадлага хэрэглэсэн. Тухайн хүн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан төдийгүй сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байсан.
ТУХАЙН ЭТГЭЭД 5 УДАА ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН
Сэжигтэн Б нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Одоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтын дагуу шалгагдаж байна. Өмнө нь мөн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хууль бусаар олж авсан хэргээр шалгагдаж байсан. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Холбоотой мэдээ