I ангид элсэгчдийг ирэх Мягмар гаригаас цахимаар бүртгэнэ

I ангид элсэгчдийг ирэх Мягмар гаригаас цахимаар бүртгэнэ

I ангид элсэгчдийг ирэх Мягмар гаригаас цахимаар бүртгэнэ

Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia цахим системээр улсын хэмжээнд ирэх долоо хоногоос цахимаар зохион байгуулах юм. Цахим бүртгэл ирэх долоо хоногийн Мягмар гаригт эхлэх бөгөөд Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө. Тодруулбал,

E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.

-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.

-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.

-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.

-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын энэ хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Бүртгэл наймдугаар сарын 15-нд  "E-MONGOLIA" системээр явагдана.

2023-2024 оны хичээлийн жилд 39 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоололтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 203.98.76.249

сургууль хүрэлцэхгүй байна. гадаад явж сур гээд хөөнө дөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж