Өвөрмонгол, Тува бөхийн өндөр шагналтай барилдаан болно

Өвөрмонгол, Тува бөхийн өндөр шагналтай барилдаан болно

Өвөрмонгол, Тува бөхийн өндөр шагналтай барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны товыг гаргаад буй. Тэдгээрээс энэ долоо хоногт 20 саяын шагналтай 256 бөхийн барилдаан болж байгаа бөгөөд Монголоос 10 бөхийг урилгаар оролцуулж буй. Тодруулбал, өнөөдөр, маргааш /2023.08.08-09/ Өвөрмонголын Ордос хотод Өвөрмонгол 256 бөхийн барилдаан болж байгаа юм.

Урилгаар оролцуулж байгаа 10 бөхийн Эрээн хотоос Ордос хот хүртэлх замын зардал, байр хоолыг зохион байгуулагч талаас хариуцаж буй аж. Тус барилдааны түрүү бөхийн шагнал 20  сая төгрөг.

Мөн энэ сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн болох бөгөөд шагналын сан 30 сая төгрөг байна.

Энэ сард болох бусад барилдааны хуваарь:

  • Наймдугаар сарын 13-14-нд ОХУ-ын Тува улсын үндэсний баяр наадам Кызыл хотод болно. Урилгаар таван бөх оролцох бөгөөд нэрсийг Тува улсын Спортын яаманд хүргүүлэх юм.
  • Наймдугаар сарын 19-нд 11:00  цагаас Налайх дүүргийн Налайхын голын эхэнд Нүүдэлчин Монгол фестивалын 64 бөхийн барилдаан.  Түрүү бөх 3.0 сая төгрөг.
  • Наймдугаар сарын 26-нд ОХУ-ын Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит 256 бөхийн барилдаан Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөхөд авто машины шагналтай.
  • Наймдугаар сарын 27-нд Тува улсын аварга бөх Монгушийн нэрэмжит сумо бөхийн нээлттэй тэмцээн 85 кг, -115 кг, +115 кг жингийн ангиллаар  Кызыл хотод болно. Зочин бөхчүүдийг тооны хязгаарлалтгүй урьж оролцуулна. Түрүү бөх тус бүр 30 сая төгрөгний мөнгөн шагналтай гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 103.57.93.127

Тува нар чинь монгол биш түрэг гаралтай гэж өөрсдийгөө ярьдаг, тооцогддог юмнууд ш дээ

Avatar

Зочин 2023-08-08 122.201.24.113

Монголын үндэсний холбоо мундаг байна аа. Ингэж бусад Монгол туургатан бөхийн холбоотойгоо хамтран ажилласнаар Монголын улсын том сурталчилгаа, манай нэр нөлөөг өндөрсгөнө. Улам их амжилтыг хүсье…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж