Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор олгоно

Сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсийг 46-149 дахин нэмэгдүүлсэн нөхөн олговор олгоно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Аргачлалыг бүх шатны шүүхэд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.Тодруулбал, гэмт хэргийн хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзэхээр тусгажээ.

Тус аргачлалд сэтгэцэд учирсан тавдугаар зэргийн хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговор авахаар заажээ.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогчгэмтлийн улмаас мэдэрч буй өвдөот, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас  амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх  зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Сэтгэцийн эмгэг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно хэмээн заажээ.

Сэтгэцийн эмгэгийн зэрэглэл:

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж