Энхийн чуулганд Ши Жиньпин оролцоно гэж найдаж байна

Энхийн чуулганд Ши Жиньпин оролцоно гэж найдаж байна

Энхийн чуулганд Ши Жиньпин оролцоно гэж найдаж байна

Энэ оны сүүлээр болох Энхийн дээд хэмжээний чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг оролцоно гэж найдаж буйгаа Украины албаныхан мэдээлэв. Саудын Арабт 40 гаруй орны төлөөлөгчид цуглан Украин дахь Оросын дайныг зогсоох талаар хэлэлцэх үеэр ийн мэдэгджээ. Энхийн гэрээний нөхцлүүдийг тохиролцох зорилготой уг хэлэлцээг Москва анхааралтай ажиглаж байна гэж мэдэгдсэн ч ОХУ-ын төлөөлөгчид оролцоогүй. 

Хэлэлцээнд Украины ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак,  Украины Гадаад хэргийн дэд сайд Микола Точицкий нар оролцож байгаа бөгөөд  хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн уулзалтад Хятадын төлөөлөгч Ли Хуй идэвхтэй оролцож байгааг Украины төлөөлөгчид онцолсон байна. 

Андрей Ермак хэлэхдээ, "Хятадын оролцоо маш чухал. Төлөөлөгч нь уулзалтад хүрэлцэн ирээд зогсохгүй яриа хэлэлцээний явцад идэвхтэй оролцож, илтгэл тавьсан. Үүнээс гадна Хятадын Гадаад хэргийн яам дараа нь бидний уулзалтын талаар тусдаа мэдээ нийтэлжээ. Энэ нь нэлээд ач холбогдолтой" гэв.

"Украинская правда" сонины мэдээлснээр, энэ оны төгсгөлд болох Энхийн чуулганд Украин, Хятадын удирдагч нар уулзана гэж найдаж байна уу гэсэн асуултад Андрей Ермак нааштай хариулжээ. "Бид дэлхийн өмнөд хэсэгтэй хамтран ажиллаж байгаа болохоор Хятадын удирдагч гэх мэт хүчирхэг тоглогчдыг татан оролцуулахыг хүсч байгаа нь ойлгомжтой" гэж Микола Точицкий хэлсэн байна.

Украины төлөвлөгөөний дагуу төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын дараа Украины энх тайвны томъёололыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэх гэнэ. "Энх тайвны томъёоллын бүх есөн зүйлтэй холбоотой хэлэлцэх асуудлын дарааллыг бэлтгэсний дараа  Энх тайвны хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг хийж, "Дайныг төгсөх баримт бичиг" гэж нэрлэгддэг энх тайвны томъёоны арав дахь хэсэгт заасан тодорхой баримт бичгийг гаргах аж.

Саудын Арабт болсон дээд хэмжээний уулзалтад оролцогчид Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн тухай өмнө нь барууны хэвлэлүүд мэдээлж байсан.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ззочин 2023-08-08 202.9.40.141

оросуудаа уриагүй юм биш үү.

Avatar

Зочин 2023-08-08 202.179.27.161

Үлгэрлэвэл, чамайг эзгүйд эхнэрийг чинь …???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж