Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн долоо хоногт фронтын ойролцоох Миколайв хотод айлчилсан. Энэ үеэр түүний амийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэх нэгэн эмэгтэйг Украины Аюулгүй байдлын алба баривчилжээ.

Нэр нь хараахан тодорхой болоогүй тус эмэгтэйг оросуудад мэдээлэл өгөх гэж байхад нь баривчилсан гэж хуулийн байгууллага мэдэгдэв. Тодруулбал, Зеленскийн Миколайв дахь айлчлалын хөтөлбөр, байрлал сэлтийг бүрэн эхээр нь оросуудад дамжуулах гэж байсан гэж таамаглажээ. Оросууд мэдээллийг хүлээж аваад, агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн байж болзошгүй аж.

Мөрдөн байцаагчид Зеленскийн айлчлалаас өмнө тухайн эмэгтэйн төлөвлөгөөг олж мэдсэн тул бүс нутагт аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ аваад байжээ. Мөн нэмэлт мэдээлэл цуглуулсны эцэст тус эмэгтэй Очаков муж дахь Украины хамгаалалтын систем, зэвсгийн агуулахуудын байршлыг тодорхойлохоор хайж байсныг илрүүлсэн байна. Ингэхдээ мужийн нутаг дэвсгэрээр зорчиж, гэрэл зураг дарж байжээ. Хэрвээ энэ мэдээлэл алдагдсан бол бүс нутагт томоохон хэмжээний агаарын довтолгоо хийхээр Оросын арми төлөвлөсөн байж болзошгүй.

Зеленский өчигдөр /2023.08.07/ Украины удирдагчидтай тогтмол хийдэг цахим уулзалтынхаа үеэр урвагчдын эсрэг мэдээлэл олж авсан гэж хэлжээ.

Эх сурвалж: GOOD MORNING AMERICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-08 66.181.189.77

Зеленскийг устгах нь баруунд ашигтай, харин орост ашиггүй. Зеленский амьд байгаад Украйн ялагдана гэдэг чинь Оросын бүрэн ялалт шүү дээ

Avatar

Заагч 2023-08-08 202.9.46.46

Миколаев гэж газар укрвйнд ч Орост ч байхгvй газар орны нэр зев бичээчээ я***н анхаа алмаа

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 202.55.188.38

ороz шуламсаг

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.90.18

Дудаевыг бас нэг хулгайчийн мэдээллэр пуужиндчихсан гэдэг..

Avatar

Зочин 2023-08-08 66.181.177.159

Николаев хот гэж зөв бичих хэрэгтэй. Энэ хотын иргэд үндсэндээ уугуул орос хэлтэй, ЗХУ-ын үед хөлөг онгоцны томоохон үйлдвэ рүүдтэй хот байв.Сүүлийн үеийн мэдээгээр оросын талыг баримталсан нууц байгууллагын төлөөлөгч Лебедев мэдээлэв гэж их бичих болсоныг харвал оросын талыг баримтлагчид байдаг бололтой..

Avatar

зочин 2023-08-08 66.181.180.139

чиний орк оросын николайев энэ тэр чинь бишээ ! Украiн улсын Миколаiв хот!

Avatar

өвгөн 2023-08-08 192.82.71.139

Слава украйне, фашист орос сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2023-08-08 23.128.248.10

Украйн улсыг сөнөөсөн хэргээр Украйнчууд өөрсдөө хороочихгүй бол өөр хэн энийг тооховдээ

Avatar

Zochin 2023-08-08 202.131.225.197

Orosiin erguu goshnoguud haana ch bh ym daaa hahaha

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.92.98

чам шиг орос тэнд бас байгаа л даа…

Avatar

Нэргүй 2023-08-08 192.82.74.4

түүнийг устгах шиг амархан ажил алга нутаг дээгүүр нь бөөнорос пуужин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж