Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Зеленскийг хөнөөхөөр төлөвлөсөн эмэгтэйг баривчилжээ

Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн долоо хоногт фронтын ойролцоох Миколайв хотод айлчилсан. Энэ үеэр түүний амийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэх нэгэн эмэгтэйг Украины Аюулгүй байдлын алба баривчилжээ.

Нэр нь хараахан тодорхой болоогүй тус эмэгтэйг оросуудад мэдээлэл өгөх гэж байхад нь баривчилсан гэж хуулийн байгууллага мэдэгдэв. Тодруулбал, Зеленскийн Миколайв дахь айлчлалын хөтөлбөр, байрлал сэлтийг бүрэн эхээр нь оросуудад дамжуулах гэж байсан гэж таамаглажээ. Оросууд мэдээллийг хүлээж аваад, агаараас цохилт өгөхөөр төлөвлөсөн байж болзошгүй аж.

Мөрдөн байцаагчид Зеленскийн айлчлалаас өмнө тухайн эмэгтэйн төлөвлөгөөг олж мэдсэн тул бүс нутагт аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ аваад байжээ. Мөн нэмэлт мэдээлэл цуглуулсны эцэст тус эмэгтэй Очаков муж дахь Украины хамгаалалтын систем, зэвсгийн агуулахуудын байршлыг тодорхойлохоор хайж байсныг илрүүлсэн байна. Ингэхдээ мужийн нутаг дэвсгэрээр зорчиж, гэрэл зураг дарж байжээ. Хэрвээ энэ мэдээлэл алдагдсан бол бүс нутагт томоохон хэмжээний агаарын довтолгоо хийхээр Оросын арми төлөвлөсөн байж болзошгүй.

Зеленский өчигдөр /2023.08.07/ Украины удирдагчидтай тогтмол хийдэг цахим уулзалтынхаа үеэр урвагчдын эсрэг мэдээлэл олж авсан гэж хэлжээ.

Эх сурвалж: GOOD MORNING AMERICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж