“BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удаашрав

“BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удаашрав

“BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удаашрав

Өмнөд Солонгос төдийгүй дэлхийд алдартай “BTS” хамтлагийн залуус цэргийн алба хаах шийдвэр өнгөрсөн оны аравдугаар сард гарч байв. Тус улсад хөдөлмөрийн чадвартай бүх эрэгтэй дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой байдаг. “BTS”-ынхэн энэ үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар олон жил маргалдсаны эцэст хамтлагийн гишүүд насны эрэмбээр цэргийн албаа хааж эхэлсэн.

Тэгвэл энэ удаад хамтлагийн гишүүн Шюга цэрэгт явах болсныг “HYBE” агентлагаас өчигдөр /2023.08.07/ мэдэгдлээ. Түүнээс өмнө хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин болон Ж-Хөүп нар цэрэгт явсан.

“Шюгагийн цэргийн үүрэгтний хугацаа эхлэх болсныг шүтэн бишрэгчдэд нь мэдэгдье. Цэргийн албаа хаагаад, эсэн мэнд эргэн ирэх хүртэл нь түүнийг үргэлжлүүлэн дэмжиж, хайрласаар байгаарай” гэж “HYBE” агентлаг мэдэгдсэн байна.

“BTS” хамтлаг 2013 онд анхны уран бүтээлээ толилуулснаас хойш эх орондоо олон тэрбум ам.доллар авчирсан. Түүгээр ч зогсохгүй дэлхий дахинд Өмнөд Солонгос улсыг сурталчилж өгчээ. Тэд НҮБ-ын индэрт үг хэлэхээр уригдаж, Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв. “BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удааширч байна гэдгийг агентлагийн дарга Бан Си-хьюк хэлжээ. “Тэд байхгүй болсноор дэлхийн K-Pop зах зээл мэдэгдэхүйц агшсан. Цэргийн алба хааснаар хувь хүнийх нь карьерын замнал, үндэсний баялаг болох үнэ цэн нь эрсдэлд орсон” гэжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 103.229.121.89

Солонгос улс АНУ аас дэмжлэг авч хөгжсөн ч өөрсдийн өвөрмөц соёлоо авч үлдэж чадсан. Бас нөгөө домогт ерөнхийлөгч нь компаниудыг ангилж, өрсөлдөөнөөс чөлөөлж чадсанаараа том компаниудын суурь тавигдсан байх. Манайх бол чөлөөт өрсөлдөөн нэртэй ухаангүй олон компаниуд нэг жижиг юман дээр өрсөлддөг. Үр дүнд нь хэн ч баяжихгүй. томрохгүй. Жижиг улс, зах зээлийн багтаамж багатай ч бодлого гэж бол байхгүй ээ. Толгойтой болгон л нэг нэг жижиг юм хийж байна. Үр дүнд нь бүгд ядуу, хөгжих ч үгүй. тэгээд б

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-08 103.229.122.248

2 солонгосын дайны хэлэлцээрт дайн дуусгавар болсон гарын үсэг зураагүй.Хэзээ ч дайн болоход бэлэн учир дайны хатуу хуулиа дагаж мөрдөн бүх насанд хүрсэн эрчүүд цэрэгт явах үүрэгтэй.

Avatar

ZOCHIN 2023-08-08 77.205.19.0

SOLONGOS uls xun bolgon xuuli duremee bieluulex extoi gedgiig jinxene utgaar ni uzuulj baina daa Iim zuv togtoltsootoi uls niigem xugjix ni argagui yum daa

Avatar

Нэргүй 2023-08-08 103.229.121.89

BTS хамтлагийн гишүүд бол хамгийн сэтгэлд дулаахан хүмүүс. Манайд байсан бол юун цэрэгт явах… Өчнөөн юмнаас чөлөөлөгдөнө. гэтэл Солонгосчууд маш хатуу, сайн тогтолцоотой юм байна. Тэднийг ч бас цэрэгт явуулж байна

Avatar

zochin 2023-08-08 103.229.123.44

BTS хамтлагийн гишүүд бүгд долларын тэрбумтангууд болсон ч цэрэгт явж иргэний үүргээ биелүүлж байна гэхээр солонгосын армийн бодлого үнэхээр чанга юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж