Босго даваагүй шалгуулагчид дахин унавал 11 сард шалгалт өгч болно

Босго даваагүй шалгуулагчид дахин унавал 11 сард шалгалт өгч болно

Босго даваагүй шалгуулагчид дахин унавал 11 сард шалгалт өгч болно
Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлж, 11-ний өдрийн 18:00 цагт дуусна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдээллийг өгөв. Дахин шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхэд төлбөргүй.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Хэл бичгийн шалгалт 2023 оны наймдугаар сарын 19-нд Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулагдах юм.
БҮТ-ийн захирал Л.ГАНБАТ:
-Монгол хэл бичгийн шалгалтыг 2013 оноос эхлэн Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах суралцагчдаас заавал авах шалгалт болгосон. Босго оноо 400 байхаар тогтоосон онцлогтой явагддаг шалгалт. Өөрөөр хэлбэл, 400 онооны босго давж байж дотоодын их, дээд сургуульд элсэх эрх үүсдэг. Энэ жилийн шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан бөгөөд бүртгэлийг хоёрдугаар сараас гуравдугаар сарын 31-н хүртэл онлайнаар явуулсан. Тус шалгалтын үндсэн зорилгын хүрээнд эх хэлний үндэсний зөвлөлөөс монгол хэл бичгийн шалгалтын даалгавар, зөвлөмж мэдээллийг боловсруулж гаргасан байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтыг тестээр авдаг бол хэл бичгийн шалгалтыг бичих, унших, сонсох чадварын хүрээнд бүтээлч хэлбэрээр авдаг байгаа. Хэл бичгийн шалгалтыг 100 хувь гар аргаар шалгаж, оноожуулдаг. Нийт 50 онооны А, Б хувилбарын даалгаврууд байгаа. БҮТ авсан бүх шалгалтын хүрээнд дүн шинжилгээг хийдэг. Энэ удаагийн шалгалтын статистикаас харахад дүн оноо үнэн зөв гарсан.
Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлснээс хойш уран зохиол, үндэсний бичгийн хичээлийн үр дүн маш сайжирч байгаа. Улсын дунджийг сүүлийн зургаан жилийн оноотой харьцуулж үзвэл 50-35 оноо байна. Гүйцэтгэлийн хувиар авч үзвэл 70 хувь байгаа юм.
Эх зохион бичих, найруулах хэсэг дээр засалт хийж байгаа мэргэжлийн багш нар дүгнэж байгаа. Тиймээс энэ шалгалтын гол зорилго амжилттай хэрэгжиж байна гэж харж байна. Аймаг, дүүргийн монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг авч үзвэл Өвөрхангай, Говьсүмбэр, Баянгол, чингэлтэй дүүргүүд хэл бичгийн шалгалтын дүн оноогоор тэргүүлж байна.
Энэ жилийн шалгалтад нийт 30 мянга 879 шалгуулагч хамрагдаж 26 мянга 17 сурагч тэнцсэн. Нийт 4862 шалгуулагч тус шалгалтад тэнцээгүй буюу босго оноо даваагүй. Тэдгээр бүх сурагч дахин шалгалт өгөх боломжтой. 
БИД УНАСАН БҮХ ХҮҮХДИЙГ ЗААВАЛ ТЭНЦҮҮЛЭХ ГЭЭД ДАХИН ШАЛГАЛТ АВЧ БАЙГАА ЗҮЙЛ БИШ
Аймаг, дүүргийн шалгуулагчдын энэ жилийн дэлгэрэнгүй мэдээллээс харвал:
Төр бүх хүүхдэд тэгш боломж олгох ёстой. Хэл бичгийн босго оноо даваагүй сурагчид наймдугаар сарын 19-нд дахин өгч, хамрагдах боломжтой.
Дахин шалгалтад хамрагдах сурагчид наймдугаар сарын 2-11-нд хийлгэнэ.
Бид унасан бүх хүүхдийг заавал тэнцүүлэх гээд энэ шалгалтыг авч байгаа зүйл биш. Шалгуулагч өөрөө хичээл зүтгэлтэй байвал 400-гаас дээш оноо авч ирэх намар шинэ хичээлийн жилд оюутан болох боломжтой. Наймдугаар сарын шалгалтад унавал ирэх арваннэгдүгээр сард дахин шалгалт өгөх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 203.98.76.249

заавал давуулах гээд зүтгүүлээд байдаг. тэрнээс болж түүхий загас лапшаанд ороод байна

Avatar

Нэргүй 2023-08-08 103.229.176.140

elsuulegchiin too hangaltgui. olon surguuliudiin orlogo tasarch dee. hussen surguuli, ezemshih mergejilee songoj chadaagui bol haa hamaagui surguuli mergejil songoj yavhaasaa umnu dahiad neg bodood uzeerei. odoo avah nemelt elseltuud bol amidrald chin tus boloh eshed ergelzej bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж