Монголд 15 мянга гаруй аав өрх толгойлж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Монголд 15 мянга гаруй аав өрх толгойлж байна

Монголд 15 мянга гаруй аав өрх толгойлж байна

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монголд 2005 оноос хойш наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Монгол Улсын хувьд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэ баярыг анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон түүхтэй. Түүний ээж багад нас барж, аав Уэллиам Смарт нь түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн байна. Додд охин зургадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна. Удалгүй энэ баярыг олон газар тэмдэглэх болж.

1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган наймдугаар сарын албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ. Харин Монгол Улсад 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгох шийдвэр гаргаж байжээ.

Монгол Улс нийт 3,3 сая гаруй хүн амтай, үүнээс 1,6 сая нь эрэгтэй. 2022 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 15 мянга 730 аав өрх толгойлж байгааг Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст бичжээ. Сонирхуулахад,

  • Эрчүүдийн дундаж наслалт 66
  • Удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүд 64,1 хувь
  • Нийт эрчүүдийн 8,3 хувь ажилгүй байдаг бол дундаж цалин нь 1,2 сая төгрөг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж