Орос, Украины арми гол төлөв хуурай замын дайнд анхаарлаа хандуулж байгаа ч стратегийн хамгийн том ололтыг далай дахь дайнаас олох боломжтой юм. Украины арми далайн бүс дэх ОХУ-ын эмзэг цэгийг олж хатгаснаар Москвад эдийн засгийн ноцтой хохирол учруулах боломжтой аж.
Тэгвэл өдөрт 600 мянган баррель нефть экспортолдог Хар тэнгисийн гол боомт болох Новороссийск хотын ойролцоо хоёр өдрийн дотор Оросын хоёр ч том хөлөг онгоц довтолгоонд өртсөн. "Сиг", "Оленегорский Горняк" хөлгүүдийг гэмтээх, живүүлэх нь Оросын цэргийн логистикт нөлөөлөх юм. Газрын тосны "Сиг" хөлөг онгоцыг Крымийн эрэг дээрх Феодосия руу онгоцны түлш тээвэрлэж явсан гэж таамаглаж буй.
Газрын тосны экспорт нь ОХУ-ын засгийн газрын орлогын амин сүнс юм. Тус улсын нефтийн худалдаа нь гол төлөв Хятад, Энэтхэг рүү чиглэдэг бөгөөд рублийн ханшийг тэнцвэртэй байлгахад шаардлагатай гадаад валютыг бий болгодог. Путин гадаадад асар их хэмжээний газрын тос тээвэрлэхдээ Хар тэнгисийн боомтуудад түшиглэсэн хэвээр байна. Тиймээс Хар тэнгис дэх хөлгүүдэд халдсан нь Украины арми Путины хамгийн эмзэг цэгийг хатгасан үйл явдал гэж үзэв.
Оросын Хар тэнгисийн эрэг бүхэлдээ дайны эрсдэлтэй бүс болж байгааг Украины Улсын ус зүйн алба энэ үйл явдлаас өмнө анхааруулж байжээ. Хар тэнгис дэх Оросын хяналтад байдаг боомтууд руу явж буй бүх хөлөг онгоц цэргийн ачаа тээвэрлэж байж магадгүй гэж Украин үзсэн байна.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ