Урлагийнхан цахилгааны утаснуудыг өөрсдийн хөрөнгөөр засахад хүндрэл учирсан гэв

Урлагийнхан цахилгааны утаснуудыг өөрсдийн хөрөнгөөр засахад хүндрэл учирсан гэв

Урлагийнхан цахилгааны утаснуудыг өөрсдийн хөрөнгөөр засахад хүндрэл учирсан гэв

Нийслэлд үргэлжлэн орж байгаа түр зуурын борооны улмаас эрсдэл үүсч байгаа тохиолдол олон бий. Тэдгээрийн нэг нь цахилгааны ил задгай утас масслах, иргэд нийтийн гудамж талбайд тогонд цохиулах зэрэг эрсдэл үүсч байна. Хэдийгээр хотын холбогдох албаныхан ил задгай гэрлийн утас, цахилгааны монтажуудыг засварлаж байгаа ч зарим байршилд засвар огт хийхгүй байгааг иргэд хэлж буй. Тэгвэл тус байршлуудад олны танил хүмүүс өөрсдийн хөрөнгөөр зардлыг нь гаргаж мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэхээ хоёр долоо хоногийн өмнө мэдэгдсэн.

Харамсалтай тохиолдол гарсан сүүлийн жишээнээс дурдвал, долдугаар сарын 23-нд "Peace mall" төвийн дэргэд алхаж явсан иргэн борооны үеэр тогонд цохиулж, түлэнхийн төвийн яаралтай тусламжид хүргэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооны улмаас хоёр хүн цахилгаанд цохиулж эндсэн.

Өмнө нь ч ил задгай цахилгааны утсанд тогонд цохиулж хүнд гэмтэл авсан, нас барсан тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл дуучин Ану /Ч.Уранхолбоо/, хошин урлагийн залуу уран бүтээлчид цахим хуудсаараа мэдээлэл хийж эрсдэлтэй, ил задгай цахилгааны утаснуудыг засна гэсэн юм. Хүмүүс ч энэ санаачлагыг олноор дэмжиж, ойр орчиндоо байгаа эрсдэлтэй бүсүүдийг зургаар баталгаажуулан илгээжээ.

Хотын захын хэсгээр гэлтгүй, төвийн бүсүүдэд ч цахилгааны ил задгай тогтой утас их байгаа бөгөөд эхний ээлжид хүүхэд олноор зорчдог тоглоомын талбай дахь цахилгааны утаснуудыг далд хэлбэрт шилжүүлж буй. Энэ ажлыг хийхэд цахилгааны ил задгай утастай хэсэгт албаныхан хэсэгчлэн тогийг нь салгаж өгөхгүй байх, мэргэжилтнүүд нь хүнд суртал гаргах, өөрсдөө засна гэх хандлага гаргасныг дуучин Ану цахим хуудсаараа мэдэгдэв.

Хэдийгээр хүнд сурталтай бэрх байгаа ч урлагийнхан зорьсондоо хүрч цөөнгүй байршил дахь ил задгай цахилгааны утсыг далд хэлбэрт шилжүүлжээ. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ гэв. Сайн дураар нэгдэх урлагийнхан болон иргэдийг идэвхтэй нэгдэхийг уриалж байгаа бөгөөд үер усны эрсдэлтэй үед тогонд цохиулах тохиолдол нэмэгдэж байгаа учир өөрсдийгөө болон байгаа орчноо аюулгүй болгох уриалгыг ийнхүү олны танилууд гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-08 202.126.89.39

Цахилгаан түгээх сүлжээ компаниуд, орон сууцны конторуудтай л хариуцлага ярих хэрэгтэй

Avatar

зочин 2023-08-08 122.201.31.87

Сайхан л санаачлага бна, гэхдээ эрчимийнхэн шиг хүнд сурталтай төрийн байгууллага монголд байхгүй дээ.

Avatar

Тллл 2023-08-08 192.82.89.205

Урлагийнхан мурлагийнхан гээд том цоллоод байх шаардлагагүй гэж үзэж байна. Алиа салбадай, шоу, пиарчид гэвэл таарна. Ямар зовлон тохиолдоно түүн дээр шавдаг баасны ялаа шиг. Нээх худлаа псдагууд. Тонил цаашаа. Тэр нэг аль нам нь ч гэлээ зул нэртэй шоу хийж байсан. Хогийн амьтад. Тиймээ наанаа сайхан харагдаж байна, ачир дээрээ их муухай нэр хүнд хөөсөн балиар үйлдэл шд. Ичиж үхмэрүүд.

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.90.86

Яахаараа ингэж муухай ухамсаргүй харааж зүхэж байна аа. жаахан эерэг байгаач ээ гэж бүр олон удаа сануулж байгаа шүү. нэгнийхээ санаачилганд бас л атаархаад байна уу..нэг бол хорон санаа юу.

Avatar

Зочин 2023-08-08 66.181.187.55

эерэг байх гэдэг нь шоудахын нэр биш.

Avatar

Нэргүй 2023-08-08 202.126.88.106

Яг үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж