Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

2023 оны долдугаар сард инфляц 9.2 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляц 2023 оны тавдугаар сард 11.3, зургаадугаар сард 10.6 хувьтай гарч байжээ.

зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 64.119.24.25

шаана биз МАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж