Прокурор АМГТГ-ын албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлджээ

Прокурор АМГТГ-ын албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлджээ

Прокурор АМГТГ-ын албан тушаалтнуудад яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.910, мөрдөн байцаалтын 2332 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Үүнээс эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 118, өмчлөх эрхийн эсрэг 61, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, хүрээлэн байгаа орчны эсрэг 5, хүний амьд явахын эсрэг 3, авлига, албан тушаалын 3, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, нийт 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “А” төрийн бус байгууллагад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулах давуу байдал бий болгож, байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Монголын төмөр зам ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-н ажил хийгдээгүй, гэрээ дүгнэгдээгүй байхад санхүүжилтийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оноос 2021 онд хүртэл өөртөө ур чадварын нэмэгдэл олгож, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1  дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-08-07 202.126.90.35

АТГ-ээсээ хуйвалддаг болохоор улс орон яаж хөгжих вэ дээ. Төрийн тендер нэрээр агуулахын хог цуглуулсан лабораториуд улсын хэмжээнд хэд байгаа гэдэг нь ард түмний нүдэнд ил байхад АТГ -н нүдэнд харагдахгүй байгаа нь энэ хуйвалдаан шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-07 103.212.118.164

прокуроруудад хэзээ дүгнэлт үйлдэх вэ!

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 188.162.254.0

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

Нөгөө хцурамч бичиг баримт бүрдүүлж гаалиар олон мянган машин гаргасан, мөн олон мянган машины бүртгэлийг устгасан мэргэжилтнүүд нэртэй хүн сүгнүүдийн асуудал юу болсон бэ? Энэ авилгачид үагасны ойтой ард иргэдийн сэтгэлгээг төөрөгдүүлэхээр элдэв наадам, ой, тайлгаар бөмбөгдөж байна аа. Эрх баригч намын башир арга явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж