АНУ, Хятадын сөргөлдөөний хөлд чирэгдсэн Индонези

АНУ, Хятадын сөргөлдөөний хөлд чирэгдсэн Индонези

АНУ, Хятадын сөргөлдөөний хөлд чирэгдсэн Индонези

Индонези нь стратегийн хувьд Зүүн өмнөд Азид орших бөгөөд Энэтхэг, Номхон далайн хооронд үргэлжилсэн асар том архипелагтай. Тодруулбал, далай тэнгисийн уснаа бие биеэсээ харьцангуй хол зайд бүлэглэн оршдог том арлуудын бүлэгтэй гэсэн үг юм. Байршлаасаа хамаараад Индонези нь Европ, Зүүн Ази, Австралийн хоорондох тээврийн томоохон маршрутуудыг холбосон далайн чухал зангилаа болдог. Тиймээс геополитикийн чухал ач холбогдолтой, бүс нутгийн болон дэлхийн ашиг сонирхлын гол төв болсон улс.

Гэтэл энэхүү стратегийн байршлаасаа болоод Индонези улс Хятад, АНУ-ын ширүүн өрсөлдөөн дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага болжээ.

Индонези улс нь маш удаан хугацааны турш их гүрнүүдийн өрсөлдөөнд нэг талыг баримтлахаас зайлсхийж, төвийг сахисаар ирсэн. Хятад, АНУ-ын маргаанд төвийг сахих нь ашиг сонирхлоо хамгаалах чухал алхам мөн үү гэдэг асуудал энд гарч ирнэ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Бельги улс төвийг сахиж байсан хэдий ч энэ нь тэдний аюулгүй байдлыг баталгаажуулж чадаагүй юм. Түүнчлэн Вьетнамын мөргөлдөөний үеэр талууд Камбожийн төвийг сахисан байдлыг үл тоомсорлосон. Камбожийн стратегийн байршлаас хамаараад АНУ, Вьетнамын цэргүүд тус улсын нутаг дэвсгэрт тулалдаж байв. Тиймээс Камбож хүчирхэг гүрний мөргөлдөөний хөлд үрэгдэж байв. Тэгвэл Индонези улс Бельги болон Камбожтой адил хувь заяаг амсах уу?

Нутгийн хойд болон өмнөд хэсэгт Хятад, АНУ цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь урт хугацаандаа Индонезийн аюулгүй бөгөөд тогтвортой байдалд заналхийж магадгүй гэж тус улсын Батлан хамгаалах албаныхан зовниж буй. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг өөрийн болгохыг оролдож, энэ зорилгынхоо хүрээнд бүс нутагт хэд хэдэн арал барьж байна. Эдгээр арал нь Хятадын агаарын болон тэнгисийн цэргийн хүчин тасралтгүй хөөрч, буух зурвас болон бусад цэргийн байгууламжаар тоноглогдсон байх юм. Гэтэл Өмнөд Хятадын тэнгис нь Индонезийн архипелаг руу чиглэсэн хойд зүгийн гол зам юм.

ЗХУ-ын агаарын болон тэнгисийн цэргийн хүчний оролцоо нэмэгдсэнээс болж 1980-аад онд Индонези улс Өмнөд Хятадын тэнгисийн өмнөд захад орших Натуна арлуудын эргэн тойронд цэргийн дэд бүтцээ сайжруулж байв.

Эндээс харвал Индонезийн аюулгүй байдалд Өмнөд Хятадын тэнгис өнөөдөр ч нэн ач холбогдолтой аж. Индонези нь Бруней, Хятад, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсын далай, нутаг дэвсгэрийн маргаанд оролцдоггүй ч гэлээ түүний далайн хил, эдийн засгийн онцгой бүс нь хурцадмал байдалд нөлөөлж байна. Хятадын тэнгисийн цэргийн эсвэл эргийн хамгаалалтын хөлөг онгоцнуудын сүүдэрт нуугдсан загас агнуурын хөлөг онгоцууд Натуна орчмын усанд хууль бус үйл ажиллагаа явуулсаар байна.

Харин АНУ-ын хувьд Хятадтай сөргөлдөхийн тулд өмнө зүгт Австрали дахь цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна. Цэргийн оролцоогоо өмнөхөөсөө дахин нэмэгдүүлсэн тухай мэдэгдлийг хамгийн сүүлд энэ оны долдугаар сард Австрали улс мэдэгджээ. Энэ хүрээнд АНУ-ын шумбагч онгоцууд Баруун Австралид ойр ойрхон очих болсон.

Индонези нь газарзүйн хувьд Өмнөд Хятадын тэнгис болон Австралийн хооронд оршдог. Тиймээс сөргөлдөгч талууд Индонезийн архипелаг дотор мөргөлдвөл цэргийн мөргөлдөөнд санамсаргүйгээр татагдан орж болзошгүй гэж тэд санаа зовж байна.

Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн байгууламж, эд хөрөнгө нь Индонезийн аюулгүй байдалд заналхийлж буйг Индонезийн Батлан ​​хамгаалахын албаныхан мэдэгджээ. Хятад улс АНУ-ын эсрэг цохилт өгөх тактикийн нэг хэсэг болгож Өмнөд Хятадын тэнгисийг цөмийн зэвсэгтэй сөргөлдөөнд ашиглаж магадгүй гэж тэд үнэлсэн байна. Ийм зүйл боллоо гэхэд АНУ нь Индонезийн архипелаг дахь өөрсдийн хүчнийг татан оролцуулахаар сонгож магадгүй аж.

Хятад, АНУ хоёр ямар нэг байдлаар мөргөлдсөн тохиолдолд бүс нутгийг оршуулгын газар болгох эрсдэлтэй гэдгийг “The Diplomat” хуудас онцоллоо. Эндээс Индонези хамгийн их хохирол амсах юм. Индонезийн дотоод болон олон улсын худалдааны ихэнх нь далайн замаар дамждаг. Тиймээс Индонезийн архипелаг дахь аливаа цэргийн мөргөлдөөн нь тус улсын 17 мянга гаруй арал хоорондын бараа тээвэрлэлт, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнд саад болж, олон улсын худалдаанд нөлөөлнө. Цаашилбал, цөмийн шумбагч онгоцтой холбоотой аливаа сүйрэл нь индонезичуудын хувьд эдийн засаг, байгаль орчныг сүйрүүлэх үр дагавартай байх юм.

Түүхээс харвал том гүрнүүдийн оролцоотой цэргийн мөргөлдөөний үед төвийг сахих нь аюулгүй байдлыг тодорхойлохгүй. Тохиромжтой цаг ирэхэд Индонези улс төвийг сахисан байр сууринаасаа татгалзвал Австрали зэрэг найз нөхдийнхөө ашиг сонирхолд илүү нийцэх аж.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б 2023-08-08 103.212.119.198

төвийг сахисан нь дээр ш дээ. Ингэж чадаагүйн бэлэн жишээ Украйн байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-08-08 213.87.139.52

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-08 202.21.113.218

архипелаг гэдэг монгол үг байхгүй. ольтирог гэдэг юм.

Avatar

Нэнси Пелоси 2023-08-08 66.181.161.233

ХЯТАД ЗАДРАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж