Худалдаа Хөгжлийн Банк, Зээлийн батлан даалтын сантай хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор Банкны хэрэгжүүлж буй ногоон зээлд батлан даалт гаргах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд “Зээлийн батлан даалттай бизнесийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд анх удаа нэвтрүүллээ. Тус бүтээгдэхүүн нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт батлан даалт гаргана гэдгээрээ хамгийн онцлог. Мөн мэдээж хугацаа урт, хүү багатай уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн юм.
“Тогтвортой хөгжлийн төлөө ногоон санхүүжилтийг цогцлоох нь” сэдвийн хүрээнд Азийн 19 орны санхүү эдийн засгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон Азийн батлан даалттай зээлийг дэмжигч байгууллагуудын холбооны 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Худалдаа, хөгжлийн Банк ажиллаж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагын хувьд ногоон эдийн засгийг бий болгоход хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлж ажилладаг. Мөн тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын хувийн хэвшлийн анхны тогтвортой санхүүжилтийн санаачилга болох "Climate 30+ Ногоон сэргэлт” хөтөлбөрийг боловсруулан 2021-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Холбоотой мэдээ