Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцэгчид өчигдөр /2023.08.06/ Польшид уулзаж, иргэдэд "Шинэ Беларусь" паспорт олгох төлөвлөгөө гаргажээ. Святлана Циханускаягийн 2022 оны наймдугаар сард байгуулсан тус сөрөг хүчин гадаадад 20 гаруй Элчин сайдын яам, мэдээллийн төв нээгээд байна. Тэрбээр "Шинэ Беларусь" паспортыг бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллана гэж мэдэгджээ.
"Өнгөрсөн гурван жил биднийг хамгийн муу зүйлд үргэлж бэлэн байхыг сургасан. Ялзарсан тогтолцоог өөрчлөх хүчтэй хүсэл эрмэлзэл байдаггүйд бид дассан. Дэглэмийн бодлогын улмаас манай энх тайванч Беларусийг түрэмгийлэгч орон гэж нэрлэж, Оростой ижил түвшинд тавьж байгаад бид дассан" гэж тэр ярьсан байна. Мөн тэрбээр "Шинэ Беларусь" хөдөлгөөнд нэгдэхийг хилийн чанад дахь сөрөг хүчнийхэнд уриаллаа. ОХУ нь Беларусийг Украин руу довтлох пуужин болгож ашигласан гэж сөрөг хүчин үзэж байна.
Беларусийн сөрөг хүчнийхэн өдгөө беларусь хэл дээрх ном, хэвлэл, боловсролыг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ нь тэдэнд өөрсдийн өвөрмөц байдлаа хадгалж үлдэх, үндэсний үнэт зүйлээ шинэ үеийнхэндээ өвлүүлэх боломжийг олгох юм.
Эх сурвалж: REUTERS