Үерт өртсөн өрхүүдэд Богдын аманд газар санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Үерт өртсөн өрхүүдэд Богдын аманд газар санал болгож байна

Үерт өртсөн өрхүүдэд Богдын аманд газар санал болгож байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд энэ сарын 5-нд усархаг бороо орж, уулнаас үер бууснаас дөрвөн хүний амь эрсдэж, олон зуун айлын хашаа байшин усанд автаад буй. Дахин бороо орвол дээрх айлууд үерт өртөх эрсдэл өндөр байгаа юм. Иймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 21 дүгээр хороонд орших Богдын аманд газар санал болгож эхэлжээ. Нийтдээ 66 айлыг дээрх газар суурьшуулах боломжтой.  Энэ онд тус дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөлтөд дээрх газрыг иргэдэд эзэмшүүлэх боломжтой гэдэг шийдвэр гарчээ. Хэрвээ иргэд зөвшөөрвөл газар эзэмших эрхийг нь шууд гаргаж өгөх юм байна.

Үерт өртсөн иргэдийн хувьд “Газар өгвөл авна. Хамгийн гол нь бидэнд санал болгож байгаа газарт дугуй тавьж, тэмдэгжүүлсэн байна. Энэ нөхцөлд хэзээ нэг цагт “Миний эзэмшил газарт чи яахаараа ирж буусан юм бэ” гэж асуудал үүсгэвэл яах вэ” гэдэг тайлбар хийж буй юм.

Одоогоор тус газарт очиход зам хүнд засах шаардлагатай.  Дүүргийн зүгээс газрыг тэгшлэх, үерт өртөж болзошгүй газрыг хамгаалах зэрэг арга хэмжээ авч буй юм. Мөн цахилгаангүй. Иймээс яг одоо газар дээр нь Цахилгаан түгээх сүлжээ компанийнхан ажиллаж, шинээр эрчим хүч татахад хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ зэрэг тооцоо судалгаа гарган, ойрын хугацаанд цахилгааны асуудлыг шийдвэрлэх юм байна. Сургууль, цэцэрлэг байхгүй, мөн нийтийн тээвэр үйлчилдэггүй зэрэг асуудал бий ч үүнээс өөр энэ оны төлөвлөгөөнд тусгасан газар байхгүй" гэдгийг албаны хүн тодотголоо.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж