Дайныг эсэргүүцсэн 20 мянган хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Дайныг эсэргүүцсэн 20 мянган хүнийг баривчилжээ

Дайныг эсэргүүцсэн 20 мянган хүнийг баривчилжээ

ОХУ-д төвтэй хүний эрхийн байгууллагын мэдээллээр, Украинд дайн хийхийг эсэргүүцсэн 20 мянга орчим хүнийг баривчилсан байна. Тодруулбал, ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс энэ оны зургадугаар сарын 22-ны өдрийн хооронд 19 мянга 735 хүнийг армийг эсэргүүцсэн хэргээр баривчилсан байна. Эдгээр хүмүүсийн 19 мянга 62 нь эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан бол 325 нь дараа нь хуулийн хариуцлага хүлээжээ. Түүнчлэн 360 хүн олон нийтийн сүлжээ болон хувийн яриандаа дайныг эсэргүүцсэнээс болж баривчлагдсан гэнэ. Баривчлагдсан хүмүүсийн 15 мянга гаруй нь дайн эхэлсэн эхний сард баривчлагдсан нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна Оросын хууль тогтоох байгууллага болох Думаас олон арван шинэ хуулийг баталсныг  "хууль тогтоох түвшний хэлмэгдүүлэлт" гэж хүний эрхийн байгууллагаас тодорхойлжээ. 

Дайныг эсэргүүцсэн шалтгаанаар баривчлагдсан хүмүүсийн олонх нь хангалттай уух усгүй нөхцөлд урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа аж.

Украины дайныг эсэргүүцсэн хэргээр Орост баривчлагдсан хүмүүсийн тоо албаныхныг "маш их бухимдуулж" байна гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар өнгөрсөн намар мэдэгдэж байв. "Хүмүүсийг тайван жагсаал хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлснийх нь төлөө л баривчлах нь эрх чөлөөг нь дур мэдэн хассан хэрэг гэдгийг онцолж байна. Бид  баривчлагдсан бүх хүмүүсийг нэн даруй суллаж, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэж, хангах олон улсын үүргээ биелүүлэхийг уриалж байна" гэж тус байгууллагаас гаргасан мэдэгдэлдээ дурджээ. 

ЭХ СУРВАЛЖ: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж