Шадар сайд Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн удирдлагуудтай уулзав

Шадар сайд Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн удирдлагуудтай уулзав

Шадар сайд Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн удирдлагуудтай уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон улсын улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд өнгөрсөн хугацаанд Монгол оронд тохиолдож байгаа байгалийн гамшиг зуд, үер, цасан болон шороон шуурга, ган гачигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг яаралтай, шуурхай хүргэхэд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Яаралтай тусламжийн сан”-аас санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдэл, томоохон хэмжээний гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтийн даван туулах чадавхыг бэхжүүлэхэд Та бүхний зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад Монголын улаан загалмай нийгэмлэг Засгийн газартайгаа үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж