"Ханюг алдсан учир би Даваа гаригт ажилдаа явахгүй"

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

"Ханюг алдсан учир би Даваа гаригт ажилдаа явахгүй"

"Ханюг алдсан учир би Даваа гаригт ажилдаа явахгүй"

Бээжин 2022 өвлийн олимпийн наадмын тод оддын нэг, Олимпийн хошой аварга, Япон улсын зургаан удаагийн аварга, уран гулгагч Юзүрү Ханю гэрлэх болсноо өнгөрсөн Баасан гаригт зарлав. Мөсний ханхүү Юзүрү Ханю 28 настай. Түүний гэрлэх тухай мэдээ зарим шүтэн бишрэгчийг нь баярлуулж, заримыг нь гуниглууллаа.

Ханю гэрлэх болсноо твиттер хуудсаараа дамжуулан анх мэдэгдсэн бөгөөд ямар хүн гэдгийг нь тодорхой дурдаагүй аж. "Намайг үргэлж дэмжсээр ирсэн хүн бүхэнд баярлалаа… Би гэрлэхээр шийдлээ. Би тэшүүрийн спорттой 24 жил холбогдсон. Covid-19 цар тахал, байгалийн гамшиг гэх мэтээр хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийн талаар би сүүлийн жилүүдэд олон зүйл бодлоо" гэж тэр бичжээ. Түүний төрсөн нутаг болох Сэндай хот 2011 онд цунами болон газар хөдлөлтийн гамшигт өртөж, асар их хэмжээний хохирол амсч байв.

Энэхүү шинэ мэдээтэй холбоотойгоор Японы болон дэлхий дахины цахим сүлжээ хэрэглэгчдийн дунд "Ханюг алдлаа" гэсэн хаштаг газар авч байна. "Ханюг алдсан учир би Даваа гаригт ажилдаа явахгүй" гэж нэгэн хэрэглэгч твиттерт жиргэжээ. Тэр бүү хэл Хятадын "Weibo" сүлжээнд өөр нэг хэрэглэгч "Дэлхий ертөнц хоосорчихлоо" гэж бичсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж