Саран дээр газардахтай холбоотойгоор иргэдийг нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Саран дээр газардахтай холбоотойгоор иргэдийг нүүлгэнэ

Саран дээр газардахтай холбоотойгоор иргэдийг нүүлгэнэ

ОХУ ойрын нэг жилийн хугацаанд "Luna-25" хөлгөө саран дээр газардуулахаар төлөвлөж буй. ОХУ хамгийн сүүлд 1976 онд саран дээр газардсан. Энэ удаад Москвагаас зүүн зүгт 5550 км зайд орших Восточный Космодром станцаас "Союз-2 Фрегат" хөөргөгч онгоцоор "Luna-25" хөлгийг хөөргөх аж.

Бараг 50 жилийн дараа дахин саран дээр газардах гэж буйтай холбоотойгоор Хабаровск мужийн Шахтинский суурингийн оршин суугчдыг наймдугаар сарын 11-нд нүүлгэн шилжүүлэх болжээ. Шахтинский нь ОХУ-ын зүүн хязгаарын тосгон юм. Пуужин хөөргөгч онгоц Шахтинский орчимд унана гэж таамаглаж буй тул ийнхүү нүүлгэн шилжүүлэлт хийх шийдвэр гаргасан байна. "Умалта, Уссамах, Лепикан, Тастах, Саганар голуудын амсар, Бурея голын гатлага онгоцны гарцын хэсэг нь урьдчилан таамагласан уналтын бүсэд багтаж байна" гэж Хабаровск мужийн Верхнебурейн дүүргийн дарга Алексей Маслов хэллээ. 

"Luna-25" хөлгийг хөөргөж буй гол зорилго нь зөөлөн газардах технологийг хөгжүүлэх, сарны дотоод бүтцийг судлах, нөөц, тэр дундаа усны хайгуул хийх юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж