Далайн шуурга Өмнөд Солонгосын зүүн эргийг дайрна

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Далайн шуурга Өмнөд Солонгосын зүүн эргийг дайрна

Далайн шуурга Өмнөд Солонгосын зүүн эргийг дайрна

Ханун далайн шуурга энэ долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгосын зүүн эргийг дайрах төлөвтэй байгаа байна. Далайн шуурганы нөлөөгөөр Солонгосын хойгийг зүүн өмнөд хэсэгт их хэмжээний бороо орох төлөвтэй байгааг цаг уурын агентлагаас анхааруулжээ. Ханун далайн шуурга нь чиглэлээ тогтмол өөрчилж байгаа бөгөөд Солонгосын хойг рүү чиглэж эхэлсэн байна. Өмнө нь тус далайн шуурга Хятадыг дайрна гэж таамаглаж байсан ч Япон руу чиглэлээ өөрчилснөөр тус улсын өмнөд хэсэгт гамшиг дагуулсан.

Өмнөд Солонгосын Пусан, Улсан, Өмнөд Кёнсан мужид Лхагва гаригаас эхлэн 300 мм хур тунадас орох төлөвтэй байгаа аж. Харин Баасан гаригт гэхэд далайн хар салхи Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан хотоос 70 км зайтай очих бөгөөд цааш хойд зүг рүү чиглэснээр хойгоос холдох гэнэ. 

Филиппиний зүүн эрэгт үүссэн тус ахар салхи цагт 190 км салхины хурдаар Японы Окинава арлыг дайрсан өнгөрсөн.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж