Үерийн голомтод АН-ын гишүүд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Үерийн голомтод АН-ын гишүүд ажиллаж байна

Үерийн голомтод АН-ын гишүүд ажиллаж байна

НЭМЭЛТ:

АН-ын гишүүд яг одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороонд өнгөрсөн Бямба гаригт уулын үер бууснаас 200 гаруй айлын хашаа байшин усанд автаж, 100 гаруй машин урссан юм. Мөн үерийн улмаас дөрвөн эрдэнэт хүний амь эндээд буй. Иймээс тус намын гишүүд үерийн голомт дээр ажиллаж, иргэдэд тусалж байгаа юм. Нийтдээ 400 гаруй хүн ажиллаж буй юм байна.

Үерийн голомтод АН-аас 500 хүн ажиллана

АН-аас үерийн голомтод очиж ажиллахаар болсон талаар өнөөдөр /2023.08.07/ мэдээлэл хийлээ.


АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж:

-Өнөөдөр бид шуурхай голомт руу хөдлөх гэж байна. АН-ын гишүүд залуус, ахмадуудад тал талаасаа цуглаж байна. “Дэм дэмэндээпостерыг фэйждээ оруулснаас хойш сайн дураараа ажиллах залуус нэмэгдэж ирж байна. Өчигдөр тав талбайд үерт амиа алдсанд иргэдэд эмгэнэл илэрхийлж 1000 лаа өргөх ёслолыг хийлээ. Ер нь улс төржих цаг нь биш гэдгийг олон нийт хэлж байгаа. Тиймээс эхлээд нэгэндээ тусалъя. Гэхдээ улс төржих цаг биш гэж хариуцлага алдаж суугаа удирдлагуудыг хаацайлж болохгүй. Юуны түрүүнд хамтын хүчээр аюулгүй байдлаа хангая.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:

-АН-ын залуус үерт эндсэн иргэдэд эмгэнэл илэрхийлсэн. Шууд холбогдох утас тавьсан. Утас руу намын гишүүд, дэмжигч иргэд залгаж, газар дээр нь очиж ажиллах уриалга гаргасны үндсэн дээр өнөөдөр бид цугларч байна. Иймээс нөхцөл байдал дээр бие биедээ туслах үүднээс очиж байна. Ямар нэг улстөржилт байхгүй. Адилхан монголчууд, дэм дэмдээ байцгаая гэдэг үүднээс ажиллахаар явж байна. Өчигдөр мөн АН-ын залуус Баянзүрх дүүрэгт ажилласан. Бидэнд туслахаар ирсэн иргэддээ баярлалаа. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн цаг үед иргэдийнхээ аж амьдрал, асуудлыг шийдчихээд дараа нь хариуцлагаа нэхнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж