ХХБ, MITSUI & CO., LTD. компанитай хамтран зэсийн экспортыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

ХХБ, MITSUI & CO., LTD. компанитай хамтран зэсийн экспортыг дэмжинэ

ХХБ, MITSUI & CO., LTD. компанитай хамтран зэсийн экспортыг дэмжинэ
Япон Улсын томоохон компанид тооцогдох Mitsui & Co., Ltd компанитай хамтран Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын катодын зэсийн экспортыг дэмжих харилцагчийн төсөлд амжилттай санхүүжилт олголоо. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Улсын хөгжлийн төлөвлөгөө 2024”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг Худалдаа, хөгжлийн банк дэмжин ажилладаг билээ. Энэ удаагийн төсөл нь катодын зэсийн үйлдвэрлэл болон  экспортыг дэмжиж аж үйлдвэрийн олон улсын жишиг стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх, гадаад зах зээлд Монгол Улсыг таниулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Mitsui & Co., Ltd. компанитай хамтарснаар харилцагчдаа илүү тааламжтай нөхцөлтэй зээлийг олгож, улмаар Монгол болон Япон хоёр улсын худалдааны хөгжил, стратегийн түншлэлийг дэмжин урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны эхлэл тавигдлаа. Цаашид тус компанитай хамтран Монгол Улсыг экспортыг дэмжих томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Худалдаа, хөгжлийн банк нь анх 2014 онд Япон Улсын Токио хотноо төлөөлөгчийн газраа нээн өдгөө Япон, Монгол Улсын компаниудыг холбох, бизнесийг нь дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
ХӨГЖИЛ ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж