Б.Энхбаяр тэргүүтэй “поп”-ууд хаачив

Б.Энхбаяр тэргүүтэй “поп”-ууд хаачив

Б.Энхбаяр тэргүүтэй “поп”-ууд хаачив

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн зарим хороо, Дарь-Эхийн ойр орчим үерт автаж, дөрвөн хүний амь нас эрсэдсэн байгалийн гамшигт үзэгдэл болж, хохирлыг даван туулахаар нийтээрээ тэмцэж байна.

Энэ  хугацаанд Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комиссынхон цаг алдалгүй ажиллаж, нөхөн сэргээлт хийж буй. Үүнээс гадна иргэд сайн дураараа хандивын аян зохион байгуулж, үерт орон гэргүй үлдсэн иргэдэд туслалцаа үзүүлж байна. Тэгвэл тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тойргийн иргэд нь үерийн улмаас орох оронгүй, оочих аягагүй аргаа барчихсан сууж байхад тэд хаачив гэдэг асуудлыг олон нийт тавьж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар эмгэнэл ч илэрхийлсэнгүй. Тэд анх гарч ирэхдээ иргэдийн төлөө ажиллана гэх амлалттай гарч ирсэн ч гай гамшиг тохиолдоход гараа хумхин сууж байгааг  олон нийт шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, өөрсөддөө ашигтай зүйл дээр л улс төр хийхээс бусад асуудалд таг дуугүй суудаг нь энэхүү үйл явдлаас харагдлаа гэж үзэж болохоор буй.

Харин Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар иргэддээ туслах хандивын аян зохион байгуулж буй хэдий ч үерийн голомт, нөхцөл байдал дээр ажиллаж байгаа харагдсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.49

Саранчимэгт БЗД ийн иргэд хэрэггүй болоо биз, Дундговиар явдалтай баяр наадам таслахаа больсон.

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Шүүмж 2023-08-07 78.187.120.177

Сэтгүүл зүй ч аргаа барж байна даа. Хэдэн үг бичдэг шордогчидтой л болжээ. Очихоор очлоо гэнэ, одоо харин үзэгдсэнгүй гэнэ. Гишүүдэд дуртайдаа ч бичсэнгүй, хүн бүр ажлаа хийг л гэсэндээ бичлээ. Олон түмнийг хутгаад эхлэхээрээ захиалгатай байдагсан, хэвээрээ юу. Тэрнээс баримт үнэнийг ярьж, зовсон үед иргэдээ урмаар дэмжиж байвал сэтгүүл зүй хөгжинө дөө. Хов жив ярьдаг зарим нохдоос юугаараа ялгараад байгаа вэ манай сэтгүүл зүй, нотол доо сэтгүүлч гуай…

Avatar

зочин 2023-08-07 192.82.85.32

Газар дээр нь очоод хүмүүстэй уулзахаар попорлоо гээд байдаг, очихгүй болохоор харж үзсэнгүй гээд байдаг тэгээд одоо яах болж байна аа таминээ?

Avatar

zochin 2023-08-07 203.91.115.252

yag unen

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.176.191

Шүгэл үлээдэг нэгэндээ нэр хоч өгч мохоож унтраах гэж байгаа хүмүүс бол төрөөс хулгай хийгчид л байдаг

Avatar

1 2023-08-07 202.21.102.222

BZD-n irgediin hurliin darga gedegni nohorni shuuheer yal avsan nohor baihiin, MAN-d yal avaagui bolovson huchin uldeegui yumuu

Avatar

Нэргүй 2023-08-07 172.58.142.134

Өөрсдөө үерийн аманд очоод буусан хүмүүсийг яалтай билээ

Avatar

Нэргүй 2023-08-07 202.126.89.217

л***р ын поп гар шдээ

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-07 202.126.89.48

Дор дороо хариуцсан ажлаа хийх ёстой. Онцгой болон дүүргийн захиргааны хийхгүй байгаа ажлыг УИХ- ын гишүүд хийх ёстой юм уу. Эмгэнэлийн хувьд, эхлээд Монгол улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэх нь зүйтэй байх. Сав л гарвал бие биенээ элдвээр гүтгэж шүүмжилдэг балиар зангаа больмоор байна, news.mn – ээ

Avatar

зочин 2023-08-07 103.80.210.27

Харин ч Энхбаяр чинь шудрага гишүүн шүү.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.55.188.86

Эхэлсэн ажлыг нь замаас нь унагах гээд харлуулах л******д олон бололтой. Нүүрсний хулгайч ЖДҮ ХБанкныхны луйварчдын гар хөлүүдийг хэн сонсох вэ дээ

Avatar

Нэргүй 2023-08-07 59.153.113.111

Шударга хүнд хээл хахуульчид дургүй, тэр этгээд өөрөө хахуульчин л байна л даа !

Avatar

Нэргүй 2023-08-07 119.40.98.26

Ха ха Энхбаяр шударга байлаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж