Өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн зарим хороо, Дарь-Эхийн ойр орчим үерт автаж, дөрвөн хүний амь нас эрсэдсэн байгалийн гамшигт үзэгдэл болж, хохирлыг даван туулахаар нийтээрээ тэмцэж байна.
Энэ хугацаанд Нийслэлийн онцгой комисс, Улсын онцгой комиссынхон цаг алдалгүй ажиллаж, нөхөн сэргээлт хийж буй. Үүнээс гадна иргэд сайн дураараа хандивын аян зохион байгуулж, үерт орон гэргүй үлдсэн иргэдэд туслалцаа үзүүлж байна. Тэгвэл тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тойргийн иргэд нь үерийн улмаас орох оронгүй, оочих аягагүй аргаа барчихсан сууж байхад тэд хаачив гэдэг асуудлыг олон нийт тавьж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар эмгэнэл ч илэрхийлсэнгүй. Тэд анх гарч ирэхдээ иргэдийн төлөө ажиллана гэх амлалттай гарч ирсэн ч гай гамшиг тохиолдоход гараа хумхин сууж байгааг олон нийт шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, өөрсөддөө ашигтай зүйл дээр л улс төр хийхээс бусад асуудалд таг дуугүй суудаг нь энэхүү үйл явдлаас харагдлаа гэж үзэж болохоор буй.
Харин Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нар иргэддээ туслах хандивын аян зохион байгуулж буй хэдий ч үерийн голомт, нөхцөл байдал дээр ажиллаж байгаа харагдсангүй.
Холбоотой мэдээ