Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Засгийн газрын 8-р тогтоол наймдугаар сарын 1-нээс  эхэлж хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр өрхийн эмнэлгээсээ 13А маягтаа цахимд шилжсэн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 0-18 насны хүүхэд,  жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээнд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулж өглөө. Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр байхыг гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад анхаарууллаа.

Өмнөх онд 13А маягт цаасан хэлбэртэй байхад иргэн өрхийн эмнэлэг дээрээсээ авсан  маягтаа хаясан тохиолдолд ахин очиж авах шаардлагатай болдог байсан. Харин цахим болсноор ийм асуудал үүсэхгүйгээр маягтыг цаасаар биш эрүүл мэндийн даатгалын системээсээ харчихдаг болсон.

13А маягт бол өрхийн эрүүл мэндийн төв тухайн өвчтөнд чадах тусламж үйлчилгээгээ үзүүлэх, өрхийн эмчийн тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү хэмээн шилжүүлж буй бичиг юм.

Өрхийн эмч үзсэний дараа зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт очих ёстой байвал 13А маягт өгнө. Харин өрхийн эмч нь өөрөө оношлох, өдрийн эмчилгээгээр эмчлэх, хөнгөлөлттэй эмийг нь даатгалаар нь бичиж өгөх боломжтой бол заавал 13А маягт үйлдэж өгөх шаардлагагүй аж.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

. 2023-08-07 202.126.90.61

mmkkk.

Avatar

ИРГЭН 2023-08-07 202.9.46.48

13 А маягтаа бүр мөсөн устга. иргэд хаана, хэнд үзүүлэхээ сонгох эрхтэй байх ёстой. Хүнд суртал, чирэгдэл, шат дамжлага гаргадагаа больцгоо !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin 2023-08-07 103.26.195.174

Eniigee ter duureg urh ni medej bgaa yumuu. Zaaval avchir geed bna lee shd. Medeelel surgaltaa sain ormoor bn

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.24

70 дээш насны өндөр настанд шаардахгүй болгоод өгнө үү

Avatar

ЗОЧИН 2023-08-07 202.9.46.48

60-с дээш насныханд 13 а шаардахгүй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-07 59.153.86.62

эдгэрэхгүй өвчтэй групп т байдаг заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай хүмүүс өрхөөс очиж 13А маягт биеээр очиж авах гэдэг илүү хүндрэлтэй болсон байна эргэж харах шаардлагатай байна.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.72.245.121

Бүх л эмнэлэг битүү очер дараалал. Зуны дэлгэр цагт ийм байгаа юм чинь жаахан хүйтрэхээр бүр яах юм болоо. Хэвтүүлэн эмчлэх шаардлагатай өвчтөнг хэвтэх шаардлагагүй гэх заалтаа эргэж хармаар байнаа ЭМДЕГ. Бидний монголчуудад эрүүл хүн алга. Жилдээ ганц хэвтэх гэхээр хэвтэх шаардлагагүй болчих юм. Насаараа ЭИД төлчихөөд ганц хэвтэн эмчлүүлчмээр байх юм даа.

Avatar

Зочин 2023-08-07 203.91.115.53

Тэтгэвэрийн настангуудаа 13 р маягт шаардахгүй болгоод өгөөч төр минь Энэ 13 гэх новшийг нь авах гэсээр байгаад бүр өвчинөө хүндрүүлчихээд байна

Avatar

зочин 2023-08-07 64.119.26.161

өрхийн эмнэлэгт биеэр очиж 13А авна гэдэг илүү дамжлага аа. Е монгол нь ажиллахгүй. худлаа цахим засаглал нэрээр мөнгө угаахаа боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж