Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд 13А маягт шаардахгүй

Засгийн газрын 8-р тогтоол наймдугаар сарын 1-нээс  эхэлж хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр өрхийн эмнэлгээсээ 13А маягтаа цахимд шилжсэн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 0-18 насны хүүхэд,  жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын багцын тусламж, үйлчилгээнд илгээх бичиг шаардахгүй байх зохицуулалтыг оруулж өглөө. Иймд дээрх тусламж, үйлчилгээнд гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь 13А маягтыг шаардахгүйгээр байхыг гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад анхаарууллаа.

Өмнөх онд 13А маягт цаасан хэлбэртэй байхад иргэн өрхийн эмнэлэг дээрээсээ авсан  маягтаа хаясан тохиолдолд ахин очиж авах шаардлагатай болдог байсан. Харин цахим болсноор ийм асуудал үүсэхгүйгээр маягтыг цаасаар биш эрүүл мэндийн даатгалын системээсээ харчихдаг болсон.

13А маягт бол өрхийн эрүүл мэндийн төв тухайн өвчтөнд чадах тусламж үйлчилгээгээ үзүүлэх, өрхийн эмчийн тусламж үйлчилгээнээс давсан байвал дараагийн шатны эмнэлэг рүү энэ иргэний эрүүл мэндийн асуудлыг шийдэж өгнө үү хэмээн шилжүүлж буй бичиг юм.

Өрхийн эмч үзсэний дараа зайлшгүй дараагийн шатлалын эмнэлэгт очих ёстой байвал 13А маягт өгнө. Харин өрхийн эмч нь өөрөө оношлох, өдрийн эмчилгээгээр эмчлэх, хөнгөлөлттэй эмийг нь даатгалаар нь бичиж өгөх боломжтой бол заавал 13А маягт үйлдэж өгөх шаардлагагүй аж.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж