Үерт өртсөн иргэдэд халуун хоолоор үйлчилж байна

Үерт өртсөн иргэдэд халуун хоолоор үйлчилж байна

Үерт өртсөн иргэдэд халуун хоолоор үйлчилж байна

Үерт орон гэрээ алдсан хүнд нөхцөлд байгаа иргэдийг 127-р сургуулийн спорт зааланд түр байрлуулаад байгаа билээ. Нийслэлийн Тэргүүний 127-р сургууль дээр ажиллаж байгаа Түр хорогдох байранд одоогоор 49 хүн ирж, тусламж үйлчилгээ аваад байна.

Тодруулбал, энэхүү түр хорогдох байранд Монголын улаан загалмай нийгэмлэгээс 50 хөнжил, 50 гудас, 20 нөмрөг,  гал тогооны таван багц, ариун цэврийн таван багц, Баянзүрх дүүргийн улаан загалмайн дунд шатны хороо 40 хөнжил, 50 гудас, таван нөмрөг, нийт 90 хөнжил, 100 гудас, 25 нөмрөг,  гал тогооны таван багц, ариун цэврийн таван багцыг хүлээлгэн өглөө.

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд хорогдох байранд ирсэн иргэдэд анхны тусламж, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, шуурхай үзүүлэх, холбон зуучлах үйлчилгээг 24 цагаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хүргэж байна. Сайн дурын ажилтнууд үерт өртсөн иргэдэд цэвэр ус, халуун цай, аарц, хоолоор үйлчилж, Гамшгийн үед ажиллах бэлтгэгдсэн сайн дурын 4 идэвхтэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал тарааж, мэдээлэл өгч ажиллаж байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.160.78

Овоо шдээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж