Пёньян: ОХУ руу зэвсэг экспортлоход анхаарлаа хандуулна

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Пёньян: ОХУ руу зэвсэг экспортлоход анхаарлаа хандуулна

Пёньян: ОХУ руу зэвсэг экспортлоход анхаарлаа хандуулна

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас Бямба гариг хооронд улсынхаа зэвсгийн үйлдвэрүүдээр зочлов. Тэрбээр энэ үеэрээ пуужингийн хөдөлгүүр, их буу болон бусад зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зааварчилгааг өгчээ. Тус улс стратегийн болон ердийн төрөл бүрийн зэвсэг бүтээхийг эрмэлзэж, төрөл бүрийн үзэсгэлэн дэлгэж буй цаг үед олон өдөр үргэлжилсэн энэхүү онцгой айлчлал тохиолоо.

Үйлдвэрт айлчлахдаа Ким Жон Ун стратегийн далавчит пуужин, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, том хэмжээтэй калибрын олон пуужин харвагч, тээвэрлэн угсарч харвагч зэрэг зэвсгийн үйлдвэрлэлтэй танилцсан байна. Эдгээрийн ихэнх нь баллистик пуужин харвахад ашигладаг төхөөрөмж юм.

Хойд Солонгос улс өнгөрсөн сард хамгийн сүүлийн үеийн баллистик пуужин, тэр дундаа хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужинг туршсан. Мөн том хэмжээтэй калибрын олон пуужин харвагчийг туршжээ. Тус пуужин харвагчийн боловсруулалт, автоматжуулалт сайжирсан гэдгийг Ким Жон Ун онцолсон байна.

Цахим сүлжээнд нийтлэгдсэн зургуудад Ким Жон Ун янз бүрийн автомат буугаар буудаж буй нь харагдана.

Ким Жон Ун “ОХУ руу зэвсэг экспортлоход туслах зэвсэг, техникийн шинэчлэлд анхаарлаа хандуулна” гэдгийг Хойд Солонгосын улс төрийн стратегийн шинжээч Чон Сон Чан хэллээ. Солонгосын дайн дууссаны 70 жилийн ой өнгөрсөн сарын 27-ны өдөр тохиосон. Энэ өдөр Пёньян өргөн хэмжээний цэргийн парад зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хятадын өндөр албан тушаалтан тэргүүтэй хүмүүс оролцжээ. Ким Жон Ун энэ үеэр Сергей Шойгуд баллистик пуужин болон шинэ нисгэгчгүй онгоцоо танилцуулсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж