"Есдүгээр сард их сургуулиудын чансааг зарлана"

"Есдүгээр сард их сургуулиудын чансааг зарлана"

"Есдүгээр сард их сургуулиудын чансааг зарлана"
Сүүлийн үед сургалт эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болсон, нэгдэж нийлсэн их, дээд сургуулиуд бие даан элсэлт зохион байгуулж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж буй. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл гаргажээ.
Тухайлбал, мэдээллийн мөрөөр тухайн сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаанд хяналт хийхэд зөрчил илрээгүй болно. Хууль, журам зөрчиж элсэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан, суралцагчийг төөрөгдүүлэн элсэлт хийсэн тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хариуцлага тооцно.
2022 оны зургадугаар сараас хойш нийт 27 их, дээд сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоод байна.
Мөн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн 1293 хөтөлбөр хүчингүй болгож сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс хассан, нэгдэж нийлсэн сургуулийн хөтөлбөрийн давхардлыг арилгаж тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгосон.
Энэ оны ес дүгээр сард нэр бүхий 22 их, дээд сургуулийн үйл ажиллагаанд салбарын хяналт, шалгалт хийнэ. Олон улсын хэмжээнд их сургуулийн эрэмбэ тогтоодог Times Higher Education (THE) байгууллагатай хамтран Монгол Улсын нийт их, дээд сургуулийн эрэмбэ чансаа тогтоох ажил үргэлжилж байна. Есдүгээр сард их, дээд сургуулийн эрэмбэ, чансааг олон нийтэд мэдээлнэ. Дээд боловсролын тухай хуулиар 2 жил тутам их сургуулийн эрэмбэ чансааг тогтоон олон нийтэд ил тод мэдээлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-08-07 202.126.89.39

Эрэмбэ тогтоохдоо аль болох олон иргэдийн саналд тулгуурлах хэрэгтэй юм шиг

Avatar

Нэргүй 2023-08-07 103.212.119.49

Үүнд СЭЗИС-ийг яагаад хамруулдаггүй юм бэ????

Avatar

999 2023-08-07 64.119.17.84

улсын их дээд сургуулийн эрлжмтэн, доктор, багш нар нь хувийн сургуулиудад давхөр баншлаад оюутнуудыг сайн сургадаггүй гэж үнэн бол уу. Одоо үед оюутнууд мөнгө өгөөд хүнээр дипломоо бичүүлээд, өөрсдөө караокед дуулаад л, гадаадад аялаад л дипломоо хамгаалдаг гэсэн биздээ. Бидний үед диплом бичих гэу 3 сар л нойргүй хонодог байлаа.

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.24

3 хүнтэй улсад ганц л их сургууль хангалттай . Бусадыг нь МЭргэжлийн үйлдвэрлэлийн төв болгоно уу

Avatar

Нэргүй 2023-08-07 192.82.81.55

эрэмбэ чансааг энэ 8 -р сард нийтэд зарлаж болохгүй юу….9 сард оройтох биш үү….МҮИС гэдэг сургууль Монголын хамгийн том их сургууль манайх 250 гаруй мэргэжлээр бакалавр,магистр,докторын хөтөлбөртөө элсэлт авч байна…гэж сурталчилаад л элсэлтээ эхэлсээн….

Avatar

yer n mongoonuudad deed bolovsrol yamar heregtein? 2023-08-07 192.82.82.112

bugdiig n huuj gargaad tems bguul

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.9

indra.institute new york anglin ih surguulin gh met duriin neree s*****g amjiltin shijree geed ork hezee shoron s***h be hulhiduulsn humuus um helde

Avatar

зочин 2023-08-07 203.91.115.244

Эдийн засаг УБ ын бөглөрөлийн гол шалтгаан энэ

Avatar

Их эмчийг ганц ашуүис бэлтгэж гаргамаар байна. 2023-08-07 202.21.108.1

эмч бэлтгэдэг хувийн их сургуулиуд сувилагч нарт их эмчийн диплом олгож байгаач, даанч эмч биш сувилагчаараа төгсч ирээд байна, ашуүис төгссөн нь хавьгүй илүү байна. иймээс этүгэн, глобал, ач, улаанбаатар гэх мэт эмнэлгийн бааз суурьгүй, багш муутай, эд нарыг эмч биш, сувилагч бэлтгэдэг болгомоор байна

Avatar

зочин 2023-08-07 203.91.115.244

Яг зөв

Avatar

Зочин 2023-08-07 202.21.112.138

Тэгмээр юм даа. Замбраагүй олон их дээд сургууль нэртэй сургалтын орчин ч байхгүй байгууллагуудыг цэгцлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж