Хятадын үерт сая гаруй хүн орох оронгүй болжээ

Хятадын үерт сая гаруй хүн орох оронгүй болжээ

Хятадын үерт сая гаруй хүн орох оронгүй болжээ

Хятадын зүүн хойд хэсгийн Хэбэй мужид үерийн улмаас нэг сая гаруй хүн орох оронгүй болсон гэж төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв. Орон гэргүй болсон хүмүүсийг ойролцоох зочид буудлууд, сургуулиудад байрлуулсан байна. 

Түүнчлэн  зарим газруудад үерийн ус бүрэн татартал нэг сарын хугацаа шаардагдахыг мэргэжилтнүүд анхааруулжээ. Доксури далайн шуурга өнгөрсөн долдугаар сарын 28-нд Хятадын зүүн өмнөд хэсгээс эхлэн хойд зүгийн бүс нутгуудыг  дайрсан. Далайн шуурганы улмаас 75 сая хүн амтай Хэбэй муж, ойролцоох Бээжин, Тьянжин зэрэг хотуудад үргэлжилсэн аадар бороо орсон нь нийслэлд 140 жилд болоогүй их үерийн гамшгийг үүсгэсэн юм. Үерт 30 хүн амиа алдаж, хурдны замууд, гүүрүүд, урссан байна. Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хэбэй мужийн  883 суурин, тосгон үерт автаж, 2.2 сая гаруй хүн үерт нэрвэгдсэн байна.

A woman sits next to a flooded road following heavy rains in Zhuozhou, in northern China's Hebei province on August 2, 2023. - Jade Gao/AFP/Getty Images

Хэйби мужийн томоохон хот болох Баодин хотод дор хаяж 10 хүн амь үрэгдлээ гэж хотын захиргаа өчигдөр мэдээлжээ. Өөр 18 хүн сураггүй алга болсон байна. Тус хотод орсон борооны улмаас 627,000 орчим хүн нүүлгэн шилжүүлж, 1.1 сая гаруй хүн хохирсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ. Мянга мянган байшин аль хэдийн эвдэрч, сүйдсэн байна. Орон нутгийн засаг захиргаа шуурганы эдийн засгийн хохирол ойролцоогоор 2.2 тэрбум ам.доллар гэж мэдэгдэв.

Хятадын хуулийн дагуу үерийн хамгаалалтын бүсэд үерийн улмаас эвдэрсэн үл хөдлөх хөрөнгийн өртгийг 70 хувиар тооцож, нөхөн төлнө. Үүний зэрэгцээ, Хэбэй муж руу 3385 ажлын хэсэг илгээж, 150 сая юань буюу 21 сая орчим ам.долларын өртөг бүхий материалыг дайчлан аврах, аврах ажилд туслах ажлыг баасан гарагийн өглөө хийсэн байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр, 300 гаруй мэргэжлийн аврах баг, 6913 хүн Хэбэй мужийн хамгийн их гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн нэг болох Жуожөү хотод аврах ажиллагаанд оролцсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2023-08-07 202.9.46.173

Ямар сайхан мэдээ вэ? Ийм мэдээ олон олон нийтлэгдэх болтугай.хар хятал устаасай уухай,уухай,уухай

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 202.9.40.149

Манай зарим нөхөд Монголд сүүлийн хэдэн өдөр орсон ширүүн бороог Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар захиалж оруулсан гэж буруутгаад байгаа юм. Байгалийн гамшиг хэн нэгэн хүний захиалгаар ирэхгүй шууд л хэлэхгүй ирдэг юм шүү дээ. Эсвэл улс төржүүлж тэгэж яриад байгаа юм уу.Огцрохыг хүртэл шаардсан гэсэн. Тэд үе үе хүмүүсийн инээдийг хүргэдэг л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж