"Жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авах боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

"Жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авах боломжгүй"

"Жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авах боломжгүй"

Дарь-Эхэд өнгөрсөн Бямба гаригт /2023.08.05/ болсон үерийн улмаас  105 гаруй авто машин үерт урссан. Энэ дагуу автомашины даатгалтай холбоотой мэдээллийг хүргэж байна.


Өмгөөллийн “Хэруга Партнерс” нөхөрлөлийн өмгөөлөгч А.Базар: 

-Хэрэв та Тээврийн хэрэгслийн даатгалтай бол тухайн даатгалын компанидаа нэн даруй утсаар мэдэгдэх, зөвлөгөө авах хэрэгтэй. Нөхөн төлбөрийн баримтуудаа бүрдүүлээд нөхөн төлбөр авах боломжтой. Гэхдээ Даатгалын гэрээний нөхцөлөөс хамаарч, байгалийн эрсдэл, үер, усны эрсдэл даатгагдсан эсэхээс хамаарч нөхөн төлбөр олгохгүй байх эсвэл хэсэгчлэн олгох боломжтой.

Харин та Тээврийн хэрэгслийн даатгалгүй, зөвхөн Жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авах боломжгүй. Учир нь, Жолоочийн хариуцлагын даатгал бол таны машины даатгал биш.

Хэрэв та машинаа банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан бол зээл авах үед даатгал хийгдсэн байх гэж бодож байна. Даатгалын гэрээ нь алга болсон, үерийн усанд устсан бол банк эсвэл ББСБ-тайгаа холбогдож даатгалтай эсэхээ тодруулах, даатгалын гэрээний мэдээллээ авах боломжтой” гэжээ.

Дашрамд дуулгахад Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг тодотгосон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж