Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Хятад улс Тайвань руу довтлоход бэлэн байгаагаа харуулсан найман хэсэгтэй баримтат киног танилцуулав. “Мөрөөдлийнхөө хойноос” нэртэй эхний хэсэг нь өнгөрсөн Мягмар гаригт Хятадын Ардын чөлөөлөх армийн 96 жилийн ойн баярын өдөр “CCTV”-ээр цацагджээ. Кинонд Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт, цэргүүдийн яриаг харуулсан байна.

Цэргүүд Тайванийг эзэлж авахын төлөө амиа өгөхөд бэлэн гэх зэргээр хэлжээ. “Хэрвээ жинхэнэ тулааны талбарт би бүх сумаа барчих юм бол сөнөөгч онгоц минь миний сүүлчийн пуужин байх болно” гэж Ли Пэн нэртэй нисгэгч ярьсан байна. Ли Пэн нь Тайванийн хоолойд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй командлалын харьяа Ван Хай эскадрилийн нисгэгч юм.

Үндсэндээ тус баримтат кинонд Хятадын тэнгисийн цэргийн хүчийг илт харуулжээ. Тухайлбал, нисэх онгоц тээгч Шаньдун хөлөг бусад хэд хэдэн байлдааны хөлгийн хамт хөвж явааг кинонд харуулсан байна. Шаньдун хөлөг нь сүүлийн саруудад Тайванийн хоолойгоор тогтмол давтамжтай хөвж өнгөрөх болсон. Энэ үйлдлийг Тайванийн шинжээчид айлган сүрдүүлэх тактик гэж үзэж буй.

Дашрамд дурдахад, Тайванийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.08.06/ өөрсдийн нутаг дэвсгэрийн ойролцоо Хятадын 20 онгоцыг илрүүлжээ. Эндээс 10 нисэх онгоц нь Тайванийн хоолойн гол шугамыг давсан байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өвгөн 2023-08-07 192.82.71.139

тайва5ь ч тийм амархан хоол биш байхаа да. хятадын коммунистууд хэрээ мэдэхгүй сагсалзаж байж, фашист путлерийг дагаад улс орноо сүйрүүлэх л дутаад байх шиг.

Avatar

У 2023-08-07 66.181.161.129

дэлхий өөрчлөгдөөгүй

Avatar

Заагч 2023-08-07 202.9.46.173

Хар вирус хятад удахгvй устана тэд хэзээ ч Тайвань улсыг ялахгvй

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.56

har hujaanuud hezee ch daind yalahgui

Avatar

Зочин 2023-08-07 78.187.120.177

Их мэдэгчидэд хэлэхэд 2 хөрш задрах нь манайд ч биш, дэлхийд ч уршигтай гэдгийг барууныхан ч мэддэг. Тийм бодол ч байдаггүй гэдгийг олон эх сурвалжаас харж болно. Бидний зарим л соц үеэрээ сэтгээд хөөрч байх юм. Хүсэх зүйл огт биш. Дэлхий өөр болсон….

Avatar

Нэргүй 2023-08-07 173.66.93.130

Гятадын гошного загатнаад байна аа лаа ха ха

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.108.23

Орос Хятад 2 хоёулаа задрахгүй ойлгомжтой. 2 гүрэн ялагчаар тодрох нь гарцаагүй. Харин Хятадын цэргийн сэтгэл зүй л асуудал дагуулж магад. з****г техник нь хир шаардлага хангасан нь харагдана.

Avatar

Нэргүй 2023-08-07 59.153.113.111

Орос,Хятад хоёр хоёулаа "олгойтой ус" мэт хагарах нь ойртсоор л бна. Оросын задрал ать хэдий эхэлсэн буцааж нийлүүлэх гэж тэнэгтээд Путлер алийгаа алдаж бэа.
Бээжингийн Хятад мөдхөн задарч эхэлнээ !

Avatar

Нэргүй 2023-08-07 192.82.85.160

haytad zadrah bolno

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.159

Хятад задраг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж