Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Тайвань руу довтлох тухай баримтат киног танилцууллаа

Хятад улс Тайвань руу довтлоход бэлэн байгаагаа харуулсан найман хэсэгтэй баримтат киног танилцуулав. “Мөрөөдлийнхөө хойноос” нэртэй эхний хэсэг нь өнгөрсөн Мягмар гаригт Хятадын Ардын чөлөөлөх армийн 96 жилийн ойн баярын өдөр “CCTV”-ээр цацагджээ. Кинонд Тайванийн ойролцоох цэргийн сургуулилалт, цэргүүдийн яриаг харуулсан байна.

Цэргүүд Тайванийг эзэлж авахын төлөө амиа өгөхөд бэлэн гэх зэргээр хэлжээ. “Хэрвээ жинхэнэ тулааны талбарт би бүх сумаа барчих юм бол сөнөөгч онгоц минь миний сүүлчийн пуужин байх болно” гэж Ли Пэн нэртэй нисгэгч ярьсан байна. Ли Пэн нь Тайванийн хоолойд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй командлалын харьяа Ван Хай эскадрилийн нисгэгч юм.

Үндсэндээ тус баримтат кинонд Хятадын тэнгисийн цэргийн хүчийг илт харуулжээ. Тухайлбал, нисэх онгоц тээгч Шаньдун хөлөг бусад хэд хэдэн байлдааны хөлгийн хамт хөвж явааг кинонд харуулсан байна. Шаньдун хөлөг нь сүүлийн саруудад Тайванийн хоолойгоор тогтмол давтамжтай хөвж өнгөрөх болсон. Энэ үйлдлийг Тайванийн шинжээчид айлган сүрдүүлэх тактик гэж үзэж буй.

Дашрамд дурдахад, Тайванийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.08.06/ өөрсдийн нутаг дэвсгэрийн ойролцоо Хятадын 20 онгоцыг илрүүлжээ. Эндээс 10 нисэх онгоц нь Тайванийн хоолойн гол шугамыг давсан байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж