Үерт урссан хоёр иргэний бие тогтворжиж, хэвийн болжээ

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Үерт урссан хоёр иргэний бие тогтворжиж, хэвийн болжээ

Үерт урссан хоёр иргэний бие тогтворжиж, хэвийн болжээ

Дарь-Эхэд өнгөрсөн Бямба гаригт /2023.08.05/ болсон үерийн улмаас 10 сартай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Талийгаач хүүгийн эцэг, эх эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж байна. Анх ирэхдээ осголтын шинж тэмдэгтэй, ус ихээхэн залгисан, биеийн зарим хэсгүүд нь шалбарсан байжээ. Одоогоор биеийн байдал тогтвортой байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Тухайн үер болсон өдөр буюу наймдугаар сарын 5-нд ГССҮТ-д үерийн тусламж үйлчилгээ авахаар нийт 10 хүн эмнэлэгт ханджээ. Үүний хоёр нь үерт урссан хүүгийн эцэг, эх байсан аж.

Мөн өчигдөр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үерт эндсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж хэлсэн үгэндээ "хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ар гэрт нь тус бүр 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн" талаар мэдээлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж