ОБЕГ: Архангайд утсаар ярих гэж байсан 2 хүн аянганд цохиулж, нас баржээ

ОБЕГ: Архангайд утсаар ярих гэж байсан 2 хүн аянганд цохиулж, нас баржээ

ОБЕГ: Архангайд утсаар ярих гэж байсан 2 хүн аянганд цохиулж, нас баржээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт өнгөрсөн Бямба гаригт/2023.08.05/ 20:40 цагийн орчим дөрвөн хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас хоёр хүн нь аянганд цохиулж нас баржээ.  Тодруулбал, 35, 36 настай хоёр эрэгтэй аянганд цохиулж нас барсан тухай мэдээллийг наймдугаар сарын 6-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 6-ны өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 18 аймгийн 44 суманд 72 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүнээс геологийн гаралтай дөрөв, хүний үйл ажиллагаатай осол 18, гал түймэр 31, ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 18, биологийн гаралтай нэг дуудлага байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, найман хүн бэртэж, гэмтсэн бөгөөд амь насаа алдсан иргэдийн 11 нь том хүн, зургаан хүүхэд байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-07 202.21.108.21

бороотой үед гар утсаа унтрааж явбал дээр шүү!!

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

Хэрэв потенциалаа хадгалсаар байгаа цэнэгийн фронт нам газар луу шилжсэн боловч хараахан газар луу юүлэгдээгүй байгаа үед тэнд хөдөлгөөнтэй обьект, антин, утас зэрэг илэрсэн бол цэнэг шууд тийш чиглэн дамжина. Хөдлөж байгаа хүн мөн л антин болно гэсэн үг. Ийм цэнэг агшин зуур болдог аянгаас үл мэдэг цаг хугацааны хоцрогдолтой явагдана. Гэхдээ л аянга цахилгааны явц бол хугацааны маш бага интервалд л явагдана. Нэг сонин нь ойролцоо өндөртэй шон ба хөдлөж буй хүн хоёр байлаа гэхэд цэнэг хүн рүү э

Avatar

Зочин 2023-08-07 66.181.161.136

хлэж чиглэх магадлал маш өндөр. Потенциалын хувьд адил гэхдээ хөдлөж буй обьект руу чиглэнэ. Цахилгаан цэнэг газарт шингэхдээ гадаргын чийгшил, хурааж буй потенциалын хэмжээ буюу вольтоос хамаарч тодорхой диаметртэй цилиндер маягаар нийлнэ. Энэ нь ургаа мод шиг харагдаж болно. Хэрэв зориулалтын электрод буюу олон мянган вольтыг дамжуулж чадахуйц диаметртэй метал шонг тодорхой өндөрт байрлуулж өгсөн бол аянга үүгээр газартай нийлнэ. Хэрэв дамжуулагч, хүлээн авагч ийм нөхцлийг хангахгүй бол бут үс

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

рэх юмуу хайлна. Одоо аянгын үед гадаа яваа нөхцөлд аврагдах гарцын тухай ярилцая. Чухамдаа ийм боломж байхгүй. Өөрөөр хэлбэл найдвартай гэх батлагаа байхгүй. Гэхдээ практикаас харахад ихэвчлэн аянга нь чийгшил ихтэй, потенциаль багатай бүсэд буудаг. Голын тохой, чийгшил ихтэй ой, уулын хад цохио, орой гэх мэт. Шон байлаа гэхэд түүний өндрийн хэмжээтэй радиус дотор илүүдэл цэнэг юүлэгдэж дуусах магадлал өндөр. Өндөр модны нөмөрт гэхээс илүү түүнээс тодорхой зайд хөлөө атийн суух нь илүү дээр.

Avatar

Зочин 2023-08-07 66.181.161.136

Ямар нэг обьект дотор орж хоргодох тухайд энэ нь ил задгай газарт гүйж хөдлөж явсанаас аянганд өртөх магадлалаар арай бага. Машин байлаа гэхэд хүн аливаа метал гадаргуугаас хөндийрөгдсөн байх хэрэгтэй. Мэдээж машин дотроо суусан нь арай дээр. Утас радио, хөдөлгүүрээ унтаах нь эрсдлийг арай багасгана. Бас машинаа дээр заасан болон түүнтэй ойр газраас холдуулах. Гэр дотуур аянга буудаг. Хойморт суусан хүн цохиулж түлэгдээд, галын ойр байсан хүн ор луу шидэгдээд, үүдэнд байсан хүүхэд өртөлгүй үлдсэ

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

н тийм жишээ манайд бий. Эзэн нь дөнгөж гэрт ороод байхад шон дээр байсан морь аянганд дайруулаад үхцэн байхтай таарч явлаа. Голын тохойн дугуйрсан модны нөмөрт хоргодсон азарга адуунаас 10 гаруй нь дайруулаад үхцэн байх жишээтэй. Ердөө зэрэгцээд шахуу сууж байсан 2 хүний нэгийг авч шидээд нөгөөхөд нь хүрээгүй тохиолдол бий. Юу гэх гээд байна гэхээр энэ бол даатгал шиг батлагаа өгч болох зүйл огт биш юм.

2 0
Avatar

Нэргүй 2023-08-07 192.82.67.233

Цэнхэрчүүдээ үхсэн ацны чинь Арслан цолны мялаалга бэ ? АЙМАГ СУМЫНХАА ХӨГЖИЛИЙГ ХАР . 100 ЖИЛ СҮРЖИГНЭСЭН ИХ ХӨРӨНГӨ ЗАРСАН НААДАМ ,ЦЭНГЭЭН , ОДОО БОЛИО ОО. ХҮНИЙ АЛТАН АМь НАС ЭРСДЭЛЭЭ. УТАС СҮЛЖЭЭ ТҮГЭЭГЧ ДАМЖУУЛАГЧ ГАНЦ НЭГ ИЖ БҮРДЭЛ ТӨХӨӨРӨМЖ БОЛОМЖ ҮНЭ ШҮҮ ДЭЭ ,АВААД СҮЛЖЭЭ УНАЛТ МУУ ГАЗРУУДДАА ТАВЧИАД ИРГЭДЭЭ ДЭМЖЭЭД ХАНГААЧ ….ОДОО ТЭР МЯЛААЛГА НААДМАА ЗОГСОО , ТЭР ИХ БАЙ ШАГНАЛ , ЗАРДАЛАА ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АМьДРАН ОРШИХД Нь ЗАРЦУУЛ . ..ИЧИЖ БАС УХАМСАРЛАЖ АМьДАР ШИНЭ АРСЛАН Д

Avatar

Зочин 2023-08-07 66.181.161.136

Болсон болоогүй, дунд сургуульд ч тэр, сошиалд ч тэр яриад л хэл ул болоод байдагдаа. Аянга цахилгаантай, аадар бороотой үед цахилгаан соронзон долгионыг цугларуулдаг төхөөрөмж, утас, антин, радио зэргийг аль болох ажиллуулахгүй байх хэрэгтэй гэж. Заавал аянга цохих албагүй. Гэхдээ л эрсдлийг өндөрсгөж байгаа юм. Цахилгаан цэнэгийн хувьд потенциаль гэж юм яригддаг. Цахилгаан цэнэг туйлширч идэвхгүй саармаг байдлаас чиглэлтэй, тодорхой потенциальтай болж нэг тийш урсаж буй үзэгдлийг бид цахилгаан

Avatar

Зочин 2023-08-07 66.181.161.136

гүйдэл буюу оросоор ток гэж нэрлэдэг. Тэр ток утсаар, биетээр, агаараар, усаар гэх мэтээр дамжина. Гэхдээ гүйдэл дамжихдаа зөвхөн идэвхтэй молекулуудын атомын сул электроныг ашиглах тул аливаа биетийн гадаргуугаар дамждаг. Тэгэхээр бөөн цул метал байлаа гэхэд голоор нь гүйхгүй гэсэн үг. Цэнэг маш ихээр хуримтлагдсан буюу ионжсон орчноос цахилгаан саармаг буюу бага потенциальтай орчин руу чиглэнэ. Усны молекулуудыг асар хэмжээгээр агуулсан үүлс харьцангуй уур багатай үүлний давхаргатай хавтангийн

Avatar

Зочин 2023-08-07 66.181.161.136

дагуу зөрж шилжихэд тэдгээр хавтангууд шүргэлцэж буй фронтод асар хэмжээний ионжилт, цэнэгийн туйлшрал явагдаж маш их хэмжээнийцахилгаан цэнэг бий болно. Энэ цэнэг бол хэдэн сая вольтоос дээш хэмжээгээр яригадана. Одоо нэгэнт үүсээд буй асар их потенциальтай цахилгаан цэнэгийн фронт асар бага потенциальтай, цахилгаан саармаг орчин руу чиглэнэ. Өөрөөр хэлбэл тийм цэг, орчныг хайж эхэлнэ. Маш замбараагүй, зүйрлэвэл цахилгаан цэнэгэн далай тэртээ дээр давалгаалж байна гэсэн үг. Энэ нь цахилгаан цах

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

их байдлаарбидний нүдэнд харагддаг. Одоо тэр замбараагүй цэнэгэн далай потенциаль багатай нам орчин руу тэмүүлнэ. Ийм орчин бол газар юм.Газраас өндөрссөн түүний нэг хэсэг болох уулын орой, шон, явж буй хүн, антин, гэр гэх мэт шовойсон болгон уг цэнэгийг өөртөө татах магадлал өндөрсөж эхэлнэ. Гэхдээ цэнэгийн хуралдалт, ниргэлэг зэрэг нь хаана үүсэж, хааш чиглэх нь санамсаргүй үзэгдэл юм. Аянга маш олон хувилбараар явагдана. Зарим нь шууд л агаарт ниргэлэг болж шууд газар луу сум шиг чиглэн хэдэн

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.136

сая вольтыг агшин зуур юүлдэг бол зарим нь шууд чиглэл байхгүйгээр өргөн фронтоор газар луу тэнүүлчлэн буцдаг. Аянга буусан мөрнөөс энэ бүхэн тодорхой харагдана. Тухайн газар чийг их байсан эсэхээс хамаарч огцом дэлбэрэлт үүсэн хонхойх, нохойн хэрэл шиг мөрөөр онгичих зэргээр ул мөр нь өөр өөр. Зарим үед цахилгаан цэнэг нам потенциальтай орчинд хагас саармаг байдлаар эсвэл цэнэгийн конденсаци байдлаар тэнэнэ. Ниргэлэг явагдахаас өмнө ингэж тэнүүлчлэн эцсийн цэгийг хайсаар, аажим унтарсаар байна.

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж