Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд Баянзүрх дүүрэгт ажиллана

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд Баянзүрх дүүрэгт ажиллана

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд Баянзүрх дүүрэгт ажиллана

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллах юм байна.

Ингэхдээ тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга, 26 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын Монгол тэмүүлэл сургуулийн барилга, 26 дугаар хороонд байрлах 320 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгуудад ажиллах аж.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Сонгинхайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдэд ажилласан. Хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт ажилласан бөгөөд тус дүүргийн хэмжээнд шилжилт хөдөлгөөн их, мөн барилгажилтаас үүдэлтэйгээр сургууль цэцэрлэгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа нь асуудал болсон. Энэ намраас 11 сургуулийн 5599 сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэл тулгараад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан боловсролын барилга байгууламж барьж байгаа гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай барилгын талбай дээр нь уулзалт зохион байгуулсан юм.

Энэ хичээлийн жилд 10, 34, 115 дугаар сургуулиудын барилга өртгөтгөлийн ажлыг эрчимжүүлэн ондоо багтаан хүлээн авах, 15, 18, 52, 32, 75 дугаар сургуулиас гуравдугаар ээлж рүү шилжиж байгаа бүлгүүдийг ойролцоох байршлуудад түрээсийн байранд хичээллүүлэх, 89, 130, 52 дугаар сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан зохион байгуулалт хийхээр болж байна.

Гэхдээ Хан-Уул дүүргийн тухайд гал унтраасан нэг хичээлийн жилийг аргалах төдий биш урт хугацааны шийдэл хийх шаардлагатай. Учир нь тус дүүрэгт цаашид орон сууцны хотхон хорооллууд нэмэгдсэн хэвээр байна. Тиймээс шинээр ашиглалтад орох хотхон хорооллыг заавал сургууль цэцэрлэг ашиглалтад оруулах шаардлага тавих юм байна. Орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтүүд нь сургууль цэцэрлэгээ шийддэггүйээс ачаалал ихэсгэсэн. Хувийн сургуулиуд тус дүүрэгт хамгийн олон байдаг ч төлбөр өндөртэй учир хүссэн хүүхэд бүр элсэн суралцах боломжгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж