ОХУ дайныг дуусгах энхийн гэрээ хийх ямар ч эрмэлзэлгүй байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2023.08.06/ "New York Times" хэвлэлд мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр "Одоогоор гэрээ байгуулах үндэслэл алга. Бид ойрын ирээдүйд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно" гэв. Мөн "Украины нутаг дэвсгэрийг бүхэлд нь ОХУ-д нэгтгэх бодолгүй байна. Бид Үндсэн хуульд заасан газар нутгаа л хяналтдаа байлгамаар байна" гэжээ.
АНУ болон барууны засгийн газрууд хэлэлцээрийн хүчин чармайлтыг сулруулж байна гэж ОХУ өмнө нь буруутгаж байсан. АНУ-ын зарим албан тушаалтан зэвсэг барихгүй байж, Украиныг буулт хийхийг уриалах замаар гэрээ хэлэлцээрт зуучилж чадна гэж мэдэгдсэн удаатай. Тэр дундаа ерөнхийлөгч асан Дональд Трамп АНУ-ын Киевт үзүүлж буй цэргийн тусламжийг шүүмжилж буй. Энхийн хэлэлцээрээс татгалзсан нь энэ мэт шүүмжлэлтэй холбоотой.
Цаашилбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Саудын Арабт болсон хэлэлцээг дурдаж болно. Энэхүү хэлэлцээнд Хятад, Энэтхэг, АНУ-ын дипломатчид оролцож дайн болон Украины 10 зүйлт энхийн төлөвлөгөөний тухай хэлэлцсэн юм.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ