Гамшгаас хамгаалдаггүй Гамшгийн тухай хууль…

Гамшгаас хамгаалдаггүй Гамшгийн тухай хууль…

Гамшгаас хамгаалдаггүй Гамшгийн тухай хууль…

Улаанбаатар хотод долдугаар сарын 6-8, 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, байшин сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. ​Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд ч олноор хохирсон. Тэгвэл хоёр хоногийн өмнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрхийн гэр, хашаа байшин усанд автаж, 100 гаруй машин техник урссан бол дөрвөн хүний алтан амь эрсдээд байгаа юм.

Хэлбэрддэг биш хэрэгжүүлдэг удирдлага хэрэгтэй байна

Үерийн аюулт үзэгдэл болсон газарт холбогдох байгууллагууд эрсдлийн хэмжээг бууруулахаар ажиллаж байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч бид өмнөх алдаанаасаа суралцаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч хэрэгжүүлж чадсан эсэх дээр холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх, ам асуух цаг ирээд байна. Сарын өмнө үерийн улмаас хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь харьяа нэгжид хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авч, хариу өгөхгүй байгааг хэлж байгаа талаар байнга гомдол мэдүүлж байгаа. Харин албаныхан үерийн улмаас хохирсон үнэлгээний эцсийн тайлан гараагүй учир ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байгаа гэсэн ядмагхан тайлбартай сууж байгаа. Тухайлбал, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна. Үерийн улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна. Аж ахуй нэгж, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй гэж мэдэгдэж байлаа.

Өмнөх хохирлын хэмжээг барагдуулах нь битгий хэл тооцолж ч амжаагүй байхад дараагийн үлэмж хэмжээний хохирол гарлаа. Үерт өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон иргэд  дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэнд, хаана хандахаа ч мэдэхгүй байна.

Тэгвэл бидэнд дараа дараагийн эрсдлээс авран хамгаалагдах боломж бодитоор бий юү.

Тоо бодож, тооцоо гаргах гэж ойлгож байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй газар төлөвлөлтийн зураг харж, ухаантай дүр эсгэж, алсын бараа ширтэж, хуруу гараараа зааж, нормын ногоон өмссөж, хэлбэрдэх нь хэтийдсэн дарга нарын дүр зураг иргэдэд одоо хэрэггүй.

Хэлдэг биш хийдэг, хэлбэрддэг биш хэрэгжүүлдэг бодит өөрчлөлт шинэчлэл хурд, сэтгэл, зүтгэл хэрэгтэй байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар өчигдөр хэлэхдээ зөвхөн БЗД-ийн үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл эдгээр айл өрхүүд болоод Улаанбаатар хотын хэмжээнд цаашид үерт өртөх эрсдэл бүхий хичнээн байршилд хэрхэн ямар арга хэмжээ авах нь сонин бөгөөд сонирхолтой байна. Асуудлыг ярьдаг биш шийддэг ниргэсэн хойно нь хашхирдаг биш ниргэхээс нь өмнө урьдчилан сэргийлдэг бодлого, төлөвлөлт иргэдэд хэрэгтэй байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль “гамшиг” болтлоо цаасан дээр хэрэгжиж, цаасан дээр шинэчлэгдэж байна

Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг нийгмийг бид нэгэнт бий болгосон. Гамшгаас хамгаалах бүхэл бүтэн хуультай хэрнээ байн байн гамшигт өртөж байгаагийн шалтгааныг хамтдаа эрцгээе. Монгол Улс төдийгүй дэлхийн бүхий л улс оронд гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүнд зориулсан төсөв, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоо ажилладаг. Монгол Улсаас ялгарах ганц онцлог нь дэлхийн улс орнууд Гамшгаас хамгаалах хуулиа цаасан дээр биш бодит амьдарл дээр хэрэгжүүлдэг, дагаж мөрддөг.

Харин Монгол Улсын тухайд Гамшгаас хамгаалах тухай хууль гамшиг болтлоо цаасан дээр хэрэгжиж, цаасан дээр шинэчлэгдэж ирсэнд асуудлын гол учиг зангилаа нь бий.

Гамшгаас хамгаалах тухай хууль анх 2003 онд УИХ-аар батлагдсанаар  Монгол Улс иргэний хамгаалалтаас гамшгаас хамгаалах менежментийн үзэл баримтлалд шилжих, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, үндэсний болон орон нутгийн гамшгаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, өнөө цагийн Онцгой байдлын байгууллагыг бий болгож бэхжүүлэх үндэс суурийг тавьсан гэж үздэг. Гэсэн хэдий ч 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулсан. Хамгийн сүүлд УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл коронавируст цар тахал дэгдсэний дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэг үг.  Хамгийн сүүлд тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар хууль санаачилагчид болоод  боловсруулагчид хэлэхдээ,  Тус хуульдөнгөрсөн 17 жилийн хугацаанд нийт 5 удаа нэмэлт өөрчлөлт орж, 2017 онд шинэчлэн батлагдсан хэдий ч манай улсад тохиолдох гамшиг, ослын нэр төрөл, хамрах цар хүрээ, нийгэм, эдийн засагт учрах эрсдэл нэмэгдэж байгаа нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн зохицуулалтын хүрээг өргөжүүлэх, шаардлагатай зохицуулалтыг хуулинд оруулах шаардлага бий болсон. Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсанаас хойш Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон бусад төрийн тусгай чиг үүрэг бүхий салбарын хуулиуд шинэчлэгдсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуулийг эдгээр хуулиудтай нийцүүлэх шаардлага үүссэн. Түүнчлэн дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө, эрсдэл нэмэгдэж байна.  Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоолоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, улсын хэмжээнд тусгай дэглэм тогтоон, жагсаал, цуглаан, соёл урлаг, олон нийтийн арга хэмжээг хязгаарлах, цуцлах, хориглох, улсын хилийн боомт, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоож, иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас иргэдээ татан авч тусгаарлах,  өвчилсөн иргэдийг эмчлэх, нөхцөл байдлын мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар иргэдэд хүргэх зэрэг арга хэмжээг авч  байна.  Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаагаас төрөл бүрийн хүндрэл бэрхшээл тохиолдож, иргэдийн зүгээс гомдол, санал ихээр гарах болсон. Иймд учирч болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан“Гамшгаас хамгаалах тухай хуульд 2 зүйл, 26 хэсэг, 42 заалтыг шинээр нэмж, 23 хэсэг, 22 заалтыг өөрчлөн найруулж, 9 хэсэг, 5 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, утгын хувьд давхардсан 4 хэсэг, 1 заалтыг хүчингүй болгосноор тус хуулийн 37 хувьд нь өөрчлөлт орсон” гэж мэдэгдэж байв.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулчихаад байхад гамшигаас  тэр хэмжээгээр хамгаалагдахгүй байгаа шалтгаан нь юу вэ. Хууль нь шинэчлэгдсэн ч түүнийгээ дагаад салбар нь, алба хаагчид нь, удирдлага нь шинэчлэгдэж Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шат шатанд нь биелүүлж ажиллаагүйд л байгаа юм.

Монгол Улсад дагаж мөрддөг, хэрэгжүүлдлэг бол хуулиас их юм байхгүй. Харамсалтай нь УИХ-аас баталж гаргасан хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газар нь ажлаа хийдэггүй, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаггүй УИХ -тайд их учир бий.

Хуулийг батлахаас гадна иргэд, олон нийтэд сурталчилан таниулах хамгийн чухал үүрэг хаана очоод замхарсаныг хууль тогтоогчдоос асуумаар байна… Баталсан хуулиа дагаж, мөрддөг, хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр учирсан гамшгийг дайрч биш тойрч гарах боломжтой ч байсныг үгүйсгэхгүй.

Эцэст нь одоо дагаж, мөрдөж байгаа Гамгшаас хамгаалах тухай хуулиас иргэд, олон нийтэд хэрэг болохуйц хэд хэдэн зүйл заалтыг онцлон хүргэе.

Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшиг болон аюулт үзэгдлийг дараах байдлаар тайлбарлажээ.

4.1.1.“гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг;

4.1.2."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;"

Хуулийн зүйл заалтаас харахад үерийн аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд хохирсон учраас яах ч аргагүй гамшгийн нөхцөл байдал тогтоогдож Гамшгаас хамгаалаа тухай хуулиийг гол чиглэл, чиг баримжаа болгон ашиглаж байгаа нь дамжиггүй юм. Тэгвэл гамшиг тохиолдсон үед гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримталахаар хуульчилжээ.

5.1.1.хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх;

5.1.2.мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх;

5.1.3.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх;

5.1.4.өмчийн хэлбэрийг үл харгалзах;

5.1.5.иргэдийн оролцоонд тулгуурлах.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх

8.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна.

8.2.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө нь гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах удирдлагын баримт бичиг байна.

8.3.Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлалыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах

10.3.2.харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангах, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд хүн амыг сургаж дадлагажуулах;

10.3.3.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах;

14 дүгээр зүйл.Гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх

14.1.Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дүн мэдээг нэгтгэх, статистикийн мэдээллийг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ хийх, үр дүн, санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа ашиглах, мэдээлэх, нийтийн хүртээл болгох, гамшгийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

14.2.Гамшгийн мэдээллийн сан дараахь мэдээллээс бүрдэнэ:

14.2.1.гамшгийн эрсдэлтэй нутаг дэвсгэрийн газар зүйн мэдээлэл;

14.2.2.гамшигт нэрвэгдэж болзошгүй хүн ам, дэд бүтцийн бүртгэл, мэдээлэл;

14.2.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын болон хохирлын дүн мэдээ;

14.2.4.бусад мэдээлэл.

20 дугаар зүйл. Гамшгийн хор уршгийг арилгах

20.1.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өөрөө, эсхүл үүссэн нөхцөл байдлыг харгалзан онцгой байдлын байгууллага мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд шаардлагатай тохиолдолд үүссэн хохирол, хэрэгцээнд тулгуурлан гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

20.3.Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.

20.4.Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батална.

7 дугаар зүйл.Гамшгийн эрсдэлийг үнэлэх

7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ.

7.2.Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ.

7.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасны дагуу oнцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах шаардлагыг хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоно:

7.3.1.эрсдэлийн үнэлгээний бүрэлдэхүүн нь тухайн чиглэлээр мэргэшсэн байх;

7.3.2.гамшгийн эрсдэлийн судалгаа, шинжилгээний зориулалт бүхий стандартын шаардлага хангасан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх;

7.3.3.гамшгийн эрсдэлийн үнэлгээнд шаардагдах мэдээ, баримт, өгөгдөл бүхий мэдээллийн сантай байх;

7.3.4.гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх тогтсон арга, аргачлалтай байх.

7.3.5.хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх.

7.4.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална.

7.5.Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллана.

7.6.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 7.1-д заасан байгууллага өөрөө хариуцна.

7.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.8-д заасан гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмаар зохицуулна.

7.8.Энэ хуулийн 7.3.1-д заасан үнэлгээ хийх бүрэлдэхүүнд тавигдах мэргэшлийн шаардлагыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

37 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг

37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ:

37.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;

37.1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;

37.1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;

37.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;  \36.2.Сайн дурын хэсгийн ажилтан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүнд онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ахлагчийн албан тушаалын зэрэглэлийн анхны шатлалын үндсэн цалингаар тооцон 2 жилийн, амь насаа алдсан бол түүний гэр бүлд 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.|

37.1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

37.2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох;

37.2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;

37.2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;

37.2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;

37.2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;

37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;

37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

51 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

51.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана.

51.2.Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна.

51.4.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, сум, нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 103.212.119.49

үерийн дараах цэвэрлэгээ ариутгал хийгдэхгүй байна, хотоор нэг хог шороо хийсэж байна, амраад явсан хүмүүсээ дуудаж ажиллуулах боломжгүй бол эрүүлжүүлэгдсэн, машин согтуу барьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэдийг уг ажилд өдөр тутамдаа дайчилмаар бна.

Avatar

Нэргүй 2023-08-07 103.212.116.79

ХУУЛЬ ГАМШИГААС ХАМГААЛДАГ ГЭНЭЭ. ЁСТОЙ УНГАС АЛДВАА. ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ ЭРХЗҮЙН ОРЧИНГ БУЙ БОЛГОДОГ ЗОХИЦУУЛДАГ Л ҮҮРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-07 188.162.254.46

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-07 103.212.116.79

УИХ-ыг тарааж гэж бодье. Тэгээд төргүй амар сайхандааа жаргаж харагдаач тэнэг малаа

Avatar

Гайхагч 2023-08-07 85.110.74.148

Ид уерийн уед ажиллаж ядаж байхад ийм шор мэдээлэл яах гэж нийтэлдэг юм бэ. Юун хууль хэн хунгуй зовж байхад сенсаци тарьж байгаа юм байх даа. Зовох цагт … гэдэг. Энэ бол уувайгуй, хунлэг бус бусармаг. Дараа нь болохгуй юм уу. Эсвэл хэн нэгнээс захиалга авсан уу. Зовлонгоор хооллогсод хол явахгуй дээ. Нийгмээ хот хол мэдрээд байгаа монгол бус чанар л юм даа

Avatar

aimaarxy workeroor ni 1; 2023-08-07 216.38.195.74

-doloon dor-@;

Avatar

- chyj ? OC; bycduin 5; 2023-08-07 216.38.195.74

-##- gertee?

Avatar

Нэргүй 2023-08-07 216.38.195.74

& ?

Avatar

ТӨР ба ИРГЭД 2023-08-07 203.98.76.4

Хойшид ТӨР нь Хянах & Зохицуулах & Удирдах ажлаа сайн хийгээд, харин ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь Хууль, Стандартаа Мөрдөх Хэрэгжүүлэх Ажлаа Сайн хийж байж л Хамаг Асуудлаа шийдэж Улс орны аж амьдрал ахиц дэвшил гарна. Түүнээс биш ТӨР, ИРГЭД, ХУВИЙН ХЭВШЛҮҮД 3-уулаа Эрх, Үүргээ Мэдэхгүй, Чадахгүй зүгээр сууж дэмий хоосон Амаа Ангалзуулж биесээ хэмлээд байж таарахгүй !!!

Avatar

Зочин 2023-08-07 202.179.21.202

Эх оронч сэтгэлгүй, цатгалан этгээдүүд төр засгийн бодлого, үйл ажиллагааг тасалдуулахын төлөө санаархахдаа элдвээр харлуулах юм. Юу ч хийхгүй, гар хумхин сууж байгаа тэд үер усны гай гамшгийг хараад дотроо үнэхээр баярлан бахдаж байгаа шүү дээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-07 202.126.90.143

Урьдчилан сэргийлэх талаар юуч хийхгүй байна. Усархаг борооны улмаас үер буудаг газрууд маш тодорхой байхад тэр газруудаа тэмдэглэж анхааралдаа авдаггүй, айл өрхүүдийг албадан нүүлгэх, далан хамгаалалтыг огт шалгадаггүй г.м. энгийн иргэн хүнд маш ойлгомжтой зүйлүүдийг мэргэжлийн гэх байгууллагууд, хүмүүс нь яагаад мэддэггүй юм уу эсвэл мэдэхийг хүсэхгүй байна. Дүүргүүдийн захиргааны байгууллагууд ажлаа хийхгүй байна. БЗД засаг дарга ажлаа хийхгүй, ойр дотныхоо хүмүүсийг хороодод байршуулж байна.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.114.170

MAN-iin buzaruudaa songool bai malnuud !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж