Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Хүнд машин механизмын дуу хангинаж, овоолсон лаг шавар ачна. Албан хаагчид амны хаалт зүүж, хүрз, шүүрээр “зэвсэглэн” зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ. Харин иргэд улаан гараараа шахам гэр, байшингийнхаа шаврыг шавхаж, хувингаар зөөж байгаа харагдав.

Үерт урссан гэрээс бүтэн үлдсэн зүйл нэг ч алга. Тооно, хаалга, хана гээд бүх мод нь хугарч, цагаан эсгий, бүрээс нь бор шавартай хутгалджээ. Зам дагуух ганц нэг байшингийн суурины шороо үерт урсч, юу юугүй нурахад бэлэн. Энэ бол Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны дүр зураг. Манай сурвалжлах баг Дарь эхийн уулзвар дээр очиход замаар зорчих хэсгийг хааж, албаныхан цэвэрлэгээ хийж байсан юм. Иргэдийн хувьд үерт өртсөн айлуудыг лаг шавраас нь салгах шаардлагатай байхад албаныхан замаа эхлээд цэвэрлэж байгаад бухимдаж буйгаа илэрхийлэв.

"АЛБАНЫХАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ, ИРГЭДЭД ӨГЧ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ Ч АЛГА"

Хашаа байшин нь бүхэлдээ усанд автсан иргэн Б.Баяраа “Албан хаагчид зам хэсгээ л цэвэрлээд байна. Замаа цэвэрлэж, машины зорчих хөдөлгөөнийг нээх нь зөв ч үерт автсан айлуудыг цэвэрлэх шаардлага байна шүү дээ.  Түмэн айл усанд автчихсан байхад зам цэвэрлэх нь чухал юм гэнэ. Үнэндээ албаныхны ажлыг ойлгохгүй байна.

Өглөөнөөс хойш байшин доторх лаг шавраа өөрсдөө гаргаж цэвэрлэлээ. Онцгой байдлынхан тусалж, дэмжихгүй байна. Лаг шавраа шавхаж, эд хогшлоо гаргаад тавьчихлаа. Ашиглаж болох юм нэг ч алга.

Яг ямар ажил хариуцсан хэн гэдэг дарга нь ч мэдэгдэхгүй юм. Гудамжаар дүүрэн машин техник, төрийн хувцас өмссөн албаныхан холхилдоод. Биднийг өөрсдөө гэр байшингаа цэвэрлэ, албаныхан гадна хэсгийг цэвэрлэнэ гэсэн. Бид тэр түр хоргодох байранд очоод яах юм бэ. Өдөржингөө энэ бохир дунд албаныхныг хэзээ ирж туслах бол гээд хараад сууж байна. Заавал замын зорчих хэсгийг цэвэрлэж байж, айлууд руу орно гэнэ. Энэ замаар явахгүй бол тэр дарганцарууд нь үхчих гээд байгаа юм уу” хэмээн бухимдав.

Тэдний арын хашаа мөн л үерийн усанд урсч, нуржээ. Гэрийн эзэн хүүгийн хамт эд хогшлоо зөөж гаргаж байлаа. Гэрийн эзэн “Манайх энэ газарт 23 жил амьдарч байна. Өмнө нь ийм айхтар үер бууж байгаагүй. Өчигдрийн борооноор бэлхүүсээр татсан их ус орж ирсэн. Арай дэндүү. Би амбаарынхаа дээвэр дээр гарч, эсэн мэнд гарлаа. Байшин маань арай гайгүй. Үүдний амбаарын хэсэг усанд автсан. Бас хашаанд байсан айлын гэр, хашаа, жорлон тэр чигээрээ усанд урссан. Албаныхан ямар ч зохион байгуулалтгүй, иргэдэд өгч байгаа мэдээлэл, тусламж, дэмжлэг алга. Дээрээс нь тог цахилгаан байхгүй.

Үерийн усны лаг шавар, хог хаягдлаа ачуулмаар байх юм. Тэгсэн зөвхөн замаа янзална гээд л ажиллаад байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болж байна” гэсэн юм.

ҮЕРТ ӨРТСӨН АЙЛУУДЫГ 5 ГА ГАЗАРТ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Өчигдрийн байдлаар дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлэжээ. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, хоёр кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэсэн байна. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Иргэн Б.Мичид зам дагуу авто угаалгын газар ажиллуулдаг. Эднийх үерийг гарз хохирол багатай давсан байна. Тэрбээр “Бид тухайн барилга төлөвлөлтийг маш сайн хийсэн учраас үерт өртөж, хохирол амсаагүй. Бусад айлуудаа хараад сэтгэл шимшрээд л сууна.

Цэрэг, цагдаа, онцгой байдал, ТҮК-ийн ажилчид цаг наргүй ажиллаж байна. Ер нь барилга байгуулж барихдаа газраа зөв төлөвлөж, усны хаялгаа сайн хийвэл байгалийн гамшигт өртөхгүй байх боломжтой гэдгийг биеэрээ мэдэрлээ” гэв. Харин ойролцоо ажилладаг дугуй засварын бетонон суур нь нурах эрсдэлтэй болжээ. Эзэд нь хэдэн тоосго тавьж, түр торгоосон харагдана. Эзэн нь үерийн усанд урсч, хагарсан хэсэгтээ дайрга шороо асгуулахаар албаныхныг хүлээж байгаагаа хэлсэн юм.

Газрын албаны мэдээллээр Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна. Эдгээр айл өрхүүдийг үерийн эрсдэлтэй бүсээс яаралтай нүүхийг 2018 оноос удаа дараа мэдэгдэж байжээ. Нийслэлийн ИТХ-аар батлагдсан байршилд үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршил бэлэн болсон байна.

"ГАЗАР ДЭЭРЭЭ ХҮНДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ АЛГА"

“Албаныхан үерийн голомтод цэвэрлэгээ хийж, ариутгаж байна гэдэг хариултыг өгч байна. Бид өглөөнөөс хойш өөрсдийнхөө боломжоор орон гэрээ шавраас салгалаа. Гэрээр дүүрэн шавраа өчигдөр орой унталгүй цэвэрлэж, хүн орж гарахаар болголоо. Зарим хүмүүс 400-700 мянган төгрөгөөр эксковатор, ачааны машин хөлсөлж, хашаагаа цэвэрлүүлж байна. Өчнөөн эд хөрөнгөөрөө хохирчихоод дахиад машин техник хөлсөлнө гэдэг үнэхээр хүндрэлтэй байна. Яг ажил хариуцаж байгаа хүн байна уу гэхээр хэсгийнхээ ахлагч, хороондоо ханд гэх юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр албаныхан олноороо шуурхай ажиллаж байна гээд байдаг. Газар дээрээ хүндээ хүрч ажиллаж байгаа юм алга.

Өнөөдөр ард иргэд нь чухал юм уу, зам чухал юм уу. Замаа л янзална гээд байх юм. Иргэд нь гэртээ орж чадахгүй байхад анхаарахгүй байна. Учраа олохгүй гайхаад зогсч байна. Манайхан өчигдөр гэртээ байгаагүй. Фэйсбүүкээр үерийн бичлэг хараад гэртээ иртэл усанд автаад орох, гарах ямар ч нөхцөлгүй байсан. Тэгээд бид 127 дугаар сургуульд байгуулсан түр хоргодох байранд очиход “Та нар гэр орноо алдаагүй бол энд хонуулахгүй” гээд хонуулаагүй. Тэгээд бид машин дотроо хоносон” тухай иргэн Э.Ууганбаяр ярилаа.

Д.Энхчимэг гэх эмэгтэй үер буудаг өдөр дөрвөн хүүхэдтэйгээ уул руу гарч, эсэн мэнд гарсан тухайгаа ярив. Тэрбээр “Ер нь дуу цахилгаантай аадар бороо орно гэдэг мэдээллийг сонссон. Арай ч ийм үер болно гэж бодоогүй ээ. Би дөрвөн хүүхдээ аваад уул руу гарч зугтааж, эсэн мэнд гарсан. Орой үер намжихаар нь байшингийнхаа хоёр давхарт гарч, хоносон. Нэг давхар тэр чигээрээ лаг шаварт автсан.

Өнөөдөр дүү нараа дуудаж, сая л байшингаа цэвэрлэж дууслаа. Өмсөх хувцас, хоол хүнс юу ч байхгүй болсон. Хүүхдүүдээ айл руу явуулж, өөрсдөө ар гэрээ янзалж байна.

Хашаа байшингаа орхиж болохгүй болохоор түр байранд очиж чадахгүй л байна. Онцгой байдлын газрыг өчигдөр шөнөөс хойш хэд хэдэн удаа дуудахад гэрт ирээд “Танайх аюултай түвшинд байна. Лаг шаврыг нь соруулахгүй бол болохгүй юм байна” гэсэн. Гэвч бохир соруулах машин ирээгүй. Лавлаж асуухаар “Машины шатахуун дуусчихсан шаврыг нь соруулах боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд ах дүү нараа дуудаж, лаг шавраа хувингаар зөөж гаргалаа” гэсэн юм.

ИРГЭД ТҮР ХОРГОДОХ БАЙРНААС ИЛҮҮ ХАМААТНЫХАА АЙЛД ХОНОЖ БАЙНА

Дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 127 дугаар сургуулийн байранд түр хоргодох байр гаргажээ. Сургуулийн үүдний хэсэгт онцгой байдлын албан хаагчид иргэдэд заавар зөвлөмж өгч байлаа. Тэнд тусламж дэмжлэг хүссэн иргэдээс илүү төрийн албаныхан байрласан байв. Мөн үерт өртсөн айл өрхүүдэд туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл цөөнгүй хандаж байсан юм.

Тэдний нэг бол “Bozolo” дэлгүүрийн хамт олон. Дэлгүүрийн ажилчид сэтгэлийн хандиваа дарга нарт бус иргэд өгөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

“Манай дэлгүүрийн хамт олон үерт өртсөн айл өрхүүдэд дэм тус болохоор бараагаа ачаад ирсэн. Хандиваа ямар хүмүүст өгөх нь тодорхойгүй байна. Дүүргийн Улаан загалмайн ажилчид хандивыг нь нэгдсэн журмаар өгнө гэж байна. Ард иргэдээ үерт өртсөн 250 өрхөд туслахыг уриалж байна” гэдгийг менежер Э.Хосбаяр хэлж байв. Мөн орон гэрээ цэвэрлэж буй иргэдэд ариун цэврийн цаас, хоол хүнсний бүтээгдэхүүн тарааж байгаа хэсэг залуус ч замд таарсан юм.

БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Э.Энхбаяр:

-Иргэд өөрсдийнхөө эд хөрөнгийг харах гээд түр хамгааалах байранд ирэхгүй байна. Аль болох ах дүү, хамаатан садныхаа гэр рүү явцгаасан. Хорооны нутаг дэвсгэрт өчигдрийн 19.00 цагаас хойш тог цахилгаан хязгаарласан. Өчигдөр оройны байдлаар түр хоргодох байранд хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй болон эхнэр нөхөр ирж хоносон. Бид үерт өртсөн бүх иргэдийг хүлээн авч байгаа.

Энд хөнжил гудас, халуун хоол цай, эм тариа бүх зүйл бэлэн. Зарим иргэд буруу ойлгосон байна. Улсын онцгой комиссоос нийтдээ 250 хүнсний багц гаргаж, дөнгөж сая нэн шаардлагатай 50 өрхөд багцыг олгохоор албан хаагчид гарлаа.

Бид юуны түрүүнд зам гарцныхаа лаг шаврыг чөлөөлчихөөд иргэдийн хашаа хороог цэвэрлэнэ. Мөн шаварт урссан тээврийн хэрэгслүүдийг гаргасан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдаас гадна бусад дүүргийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн 24 цагаар ажиллаж байна” гэв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-07 202.179.21.244

Гол нь бие чинь шархтай бол битүү наалт хийж боохгүй бол халдвар авна

Avatar

Нэргүй 2023-08-07 202.179.21.244

Хандиваар ирсэн бээлий усны гутал маск гэх мэт ариутгал халдваргүйжилтын юм байвал тарааж өгөөч. Өөрсдөө гялгар уут углаад ч болов цэвэрлэж болдоггүй. Монголчууд чинь хашаа хорогоо өөрсдөө л янзалдаг. Хэрхэн халдвагүйжилтийн дэглэм баримтлан цэвэрлэх вэ заавар зөндөө гарч байгаа. Наанаа цэвэрлээд юм идэж ууж унтахаараа тэр сургууль дээр нь очоод байгаач.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.179.21.244

Өөрийнхөө хашааг өөрөө л цэвэрлэнэ. Маргааш нь шууд цэвэрлэсэн бол замаа цэвэрлэж ажагүй тул замын хажууд бөөгнүүлээд хамт ачуулчих боломжтой байсан. Одоо зам цэвэрлэчхсэн тул тэнд хого тавьж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.126.89.51

Капитализмын үед өөрөө өөрийгөө авч явах ёстой гэж Бат-Үүл ярьдаг шүү. Яах гэж үер болж болзошгүй газар бууж суурьшиж амьдарч байгаа юм бэ? Таны л сонголт. Одоо нүүхгүй бол бүр их аюул ирээдүйд хүлээж байна.

Avatar

Нэргүй 2023-08-07 192.82.89.122

Ёоо бүүр ёстой ой гутчихлаа. Яаж ингэж ичихгүй хуцаж чаддаг малнууд вэ. Тэр тусам нь бас шээсэнд нь хаяад яваач арчаагүй п***а нарыг… Хэлний өмнөөс амьдраад хэнд ялархаад байгаа чацга вэ.

Avatar

Зочин 2023-08-07 66.181.187.55

Ямар ядаргаатай юм бэ .Баас шээсээ хүртэл бусдаар зөөлгөх гээд байдаг юмуу хаашаа юм.

Avatar

Зочин 2023-08-07 202.55.188.46

Энэ байрлалдаа байвал дахиад л үерт өртөж дахиад л бусдыг ч өөрсдийгөө ч зовоож удирдлагуудыг буруутган зовлон тоочно. Өгсөн газарт нь хурдхан буусан нь дээр шүү чин сэтгэлээсээ зөвлөж байна.
Дахиад хэзээ хэдэн удаа үер болохыг хэлж мэдэхгүй шүү дээ…
За тэгээд бусад нь бариад идчихвээ.
Би нам ч дагадаггүй
лам ч шүтдэггүй…

Avatar

Нэргүй 2023-08-07 213.87.150.110

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-08-07 150.129.142.27

яаг үнэн орон нутгаас ирж үерийн далан бөглөж гэрээ бариад ингэж болохгүй ээ мах сүүгээ тэнгэрт хадсан үнээр зараад л баяжина биз дээ нутаг нутаг руугаа тонилооч

Avatar

Олон түмний нэг 2023-08-07 202.126.89.48

наадмууд дууссаны дараа тусламжийн ажил хэлэх байх өө. Дарга нар найр, наадам, гадаад айлчлал гээд тун завгүй байгаа шүү

Avatar

shavar shavhaitaigaa 2023-08-07 192.82.82.112

yasan ch ijil ungiin aristanguud bdiin. hotiin tuv ruu b** oruul eldev uchin taraana.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.51

ЭНД ӨРТСӨН АЙЛУУД 100% ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮ НУТАГ НУТАГ РУГАА ЯВЦГАА…ХОТОД ТА НАР АМЬРАХАД ЖИЖИГДЭНЭ…НУТАГ НУТАГ РУУГАА НҮҮЦГЭЭ…

Avatar

Хол очиж х**. 2023-08-07 202.126.88.76

Чиний ад үзээд байгаа хөдөөнийхөн чинь гудардаг мах, цусалдаг сүүг чинь бэлддэг юм шүү. Чи тэр Эрээнээс авчирсан пестид шахсан хөөмөл тахианы махаа ид, бас химийн бодис хольж хатаасан хуурай сүүгээ уу.

Avatar

Мах сүү авахгүй 2023-08-07 202.21.108.2

Мах сүүгээ борлуулж амиа зогоохоо болиоч тэгвэл хахаха

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.31

ХҮНИЙ ТӨЛӨӨ АМЬД ЯВАА ЮМ УУ,ХҮНИЙ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ..УЛААН ГАРААРАА ГЭРЭЭ ЯНЗЛАНА БИЗДЭЭ…ЯАХ ГЭЖ ҮЕРИЙН ЗАМ ДЭЭР БУУСАН ЮМ БЭ..НҮҮ ГЭЭД БАЙХАД НҮҮХГҮЙ ГЭЭД ХАХУУЛ БАРЬЖ ГҮЙГЭЭД ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛӨӨ ӨӨРСДӨӨ АВЧИХДАГ ОДОО ЯАЯ ГЭХЭД ИРГЭДИЙН ӨӨРСДИЙН ХИЙСЭН АЖИЛ ЧИНЬ…ӨӨР ЗҮЙлгүй

Avatar

Нэргүй 2023-08-07 188.162.254.46

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.9

УИХ ЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ МАЛАА…

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.161.144

хүний өмнөөс амьдарч байгаа аятай юм аа

Avatar

Zochin 2023-08-07 133.159.152.54

Ёстой буруу сурвалжлага болжээ. Энэ Элбэгээгийн сайт уу нээрээ а**а шүү

Avatar

Иргэн 2023-08-07 64.119.16.90

Байгалийн гамшиг тохиолдож байхад хэнийг буруутгаад байгаа юм. хүний төлөө амьдарч байгаа юм уу. Өөрсдөө гэр орон,хашаа хороо гудамаа цэвэрлэх хэрэгтэй шдээ.

Avatar

Нэргүй 2023-08-07 202.126.89.170

замаа цэвэрлэж байж та нарын баас шээсийг зөөнө бзд бууж болохгүй газар буучаад

Avatar

Нэргүй 2023-08-07 103.143.40.137

sain survaljilga boljee

Avatar

Нэргүй 2023-08-07 216.38.195.74

– 1;

Avatar

Санаашрагч 2023-08-07 85.110.74.148

Туркэд болсон газар хедлелтеер эхлээд хуний амь аврах, зэрэгцээд тев замуудаа цэвэрлэж байж, дараа нь айлууд руу орсон. Очсон аврах, эмнэлгийн багууд болон бие биенээ чадах бухнээрээ тусалж байсан. Хэн ч газар дээр нь ингэ тэг гээд хашгирч байгаагуй. Харин манайх эсрэгээрээ бусдыг буруутгаад, тусламж хулээгээд бусдыг хараад суучихна. Хотын соел сурахгуй, хамтаараа хохирлыг давна гэдгийг ер сурахгуй юм. Бас бусдад заах дуртай. Гамшиг хэлж ирдэггуй, буруутныг олж болно. Яг ийм уедээ нэгдвэл ….

Avatar

Зочин 2023-08-07 66.181.160.22

брлохгүй гэсэн газар буучихаад ийм байдалд орж бусдад түвэг удаж байгаагааойлгох хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-08-07 124.158.126.107

гэрээ өөрсдөө цэвэрлээч ээ. арай дэндүү юм аа. замаа эхэлж цэвэрлэх нь зөв ш дээ.

Avatar

Зочин 2023-08-07 192.82.77.41

за та нар больдоо! юм болгон дээр бусдыг буруутгаж байх юм. эхлээд замаа цэвэрлэж, нийтийн тээвэр бусад техник хэрэгслүүд явна биз дээ. Өөрийгхөө орон гэрийг бид нар өөрсдөө л цэвэрлэнэ ш дээ. Туслах туслахгүй юм гэж байна шүү. Хэрэв замаа цэвэрлэхгүй бол бусад хүмүүс бас л боож үхэхээ шахна. Одоо та нар даатгуулсан компаниуддаа хандаад нөхөн төлбөрөө хөөцөлдөх хэрэгтэй. Бүх юмаа хүнээр хийлгээд дандаа гомдоллоод байж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-08-07 103.229.121.24

Энэ үер буусан газруудад дахиад л нэгэн цагт үер бууна шүү дээ. Сайн судалгаа хийж үерийн хамгаалалт барих хэрэгтэй нь тодорхой байгаа биз дээ? Үерт автсан айл, байшин савуудыг нь өөр, аюулгүй газарт шилжүүлэн нүүлгэх хэрэгтэйг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Энэ ажилд Зэвсэгт хүчнийхнийг илүү их хэмжээгээр дайчлан оролцуулахгүй яагаад байгаа юм бэ? Эх оронд аюул тулгарсан үед шууд буудалцана гэхээс илүүтэйгээр ийм нуранги, байгалийн аюултай тулж ажиллах шаардлага гарах нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2023-08-07 202.126.89.45

Энэ дэлхийн хамгийн тэвчээргүй ялархуу эрхийн тэнэг үнэгүй бэлэнчилдэг бэртэгчингүүд бол бид нар монголчууд.

Avatar

Нэргүй 2023-08-07 68.146.199.167

Er n anxnaasaa zarim ail n ueriin aman deer buusan n buruu. Ulsad bas yalarxax xereggui. Zamaa exelj tseverlexui yaxav

Avatar

Нэргүй 2023-08-07 192.82.66.101

Хятад улс туслалцаа үзүүлсэн. Тэр мөнгийг хяна хүмүүсээ.

Avatar

Зочин 2023-08-07 202.126.89.45

Төр засаг бол хүн ардынхаа хошногыг арчиж долоож өгдөг байх ёстой гээд ард түмэндээ ойлгуулсан. Зарим хүмүүс долоохыг нь хүлээгээд доошоо харж хэвтээд байж байна.

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.188.237

Гоё ганган Засгийн газар хувцасаараа, эдлэлээрээ гоёсон ярьсан хүмүүс….

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.127.142

Амьдралынхаа төлөө хүн улаан гараараа тэмцдэг юм аа хө.

Avatar

дарь эх 2023-08-07 64.119.30.226

хувийн өмчөө хамгаалах нь иргэн хүний өөрийнх нь үүрэг бус юм уу? туслахгүй байна ч гэх шиг. төр нийтийн эзэмшлийн зам талбайгаа л хариуцах учиртай

Avatar

Нэргүй 2023-08-07 202.21.107.38

Арай даварцан уу үгүй юу. Өөрийнхөө гэр хашааг өөрөө цэвэрлээч, бас бусдаар цэвэрлүүлэх хүсэлтэй айн. Ийм арчаагүй байж болохгүйээ.

Avatar

ТӨР ба ИРГЭД-ний Эрх Үүрэг 2023-08-07 203.98.76.4

Хойшид ТӨР нь Хянах & Зохицуулах & Удирдах ажлаа сайн хийгээд, харин ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь Хууль, Стандартаа Мөрдөх Хэрэгжүүлэх Ажлаа Сайн хийж байж л Хамаг Асуудлаа шийдэж Улс орны аж амьдрал ахиц дэвшил гарна. Түүнээс биш ТӨР, ИРГЭД, ХУВИЙН ХЭВШЛҮҮД 3-уулаа Эрх, Үүргээ Мэдэхгүй, Чадахгүй зүгээр сууж дэмий хоосон Амаа Ангалзуулж биесээ хэмлээд байж таарахгүй !!!

Avatar

ТӨР ба ИРГЭД 2023-08-07 203.98.76.4

Хойшид ТӨР нь Хянах & Зохицуулах & Удирдах ажлаа сайн хийгээд, харин ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛҮҮД нь Хууль, Стандартаа Мөрдөх Хэрэгжүүлэх Ажлаа Сайн хийж байж л Хамаг Асуудлаа шийдэж Улс орны аж амьдрал ахиц дэвшил гарна. Түүнээс биш ТӨР, ИРГЭД, ХУВИЙН ХЭВШЛҮҮД 3-уулаа Эрх, Үүргээ Мэдэхгүй, Чадахгүй зүгээр сууж дэмий хоосон Амаа Ангалзуулж биесээ хэмлээд байж таарахгүй !!!

Avatar

Хотын дарга сумтайбазар 2023-08-07 202.55.188.83

дарь эх монэл бол ус урсдаг хонхор газраа авто замаа барьсан. бороо орохоор ус урсдаг. шинэ монэл зам хийж байхад гайхаж байлаа. хонхор газраа замаа барьсан. айлууд буугаад хонхор газар үлдэхээр нь замаа барьдаг. энэ аргаа өөрчлөх хэрэгтэй. 21 хороо шинээр 5 га газар айл буулгана гэсэн. хаана юм бол гацуурт уу?

Avatar

Нэргүй 2023-08-07 61.40.109.131

Mal min jhn yum bodoj tungaaj chaddag yum bol bodood uz. Sumyabazar heden jil hotiin darga hiyj baina. Naad zamuudchin heden jiliin umnu tavigdsan??? Hun ruu bas dairch baigaa bol ehleed jhn yumiig naana tsaanaas ni bodchood h***!!

Jich: sumyabazartai ogt hamaaralgui hun baina. Commend unshaad malnuudiig haraad teselgui hellee

Avatar

Нэргүй 2023-08-07 103.57.95.172

Ует автсан газар айлуудыг шинээр еер газар нуулгэх хэрэгтэй ахин тэндээ буугаад дараа дахиад л

Avatar

зочин 2023-08-07 66.181.180.86

гэр хашаа хороогоо өөрсдөө цэвэрлэх ёстой. дан хүнээс юм горьдох гэж юу бхав дээ

Avatar

Нэргүй 2023-08-07 203.91.115.53

ялархсан сэтгэлтэй арчаагүй улныхан! өөрсдөө цэвэрлэ! төрийн албан хаагчид олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг болохоос айлын жорлон цэвэрлэх гэж ажиллах албагүй!

Avatar

Нэргүй 2023-08-07 66.181.160.83

Эхлээд замаа цэвэрлэж, тусламж техник явах боломжтой болгож байж дараа нь айлуудад тусалдаг юм байгаа биз дээ??!! Зам нь хаалттай байхад айлын шаврыг хааш нь яаж зайлуулах юм бэ?? 2-рт, үерт өртсөн айлуудад төр засаг чадлынхаа хэрээр л туслах гэж оролдож байна шүү дээ?!

Avatar

Нэргүй 2023-08-07 202.126.88.104

Байгалийн гамшигт нэрвэгдсэн япон зэрэг улсын ард түмэн шиг тэвчээр хүлээц юманд хандах дэг журам даана ч амиа бодсон арчаагүй зантай монголчууд бидэнд байхгүй нь сайхан даа!Хүний өмнөөс ганц биеэрээ хохирсон мэтээр аашилж авирлаж давчуу зан гаргацгаасаар байгаа даа үхэрнүүд!

Avatar

bid bish byad gej yarih n zohistoi iom 2023-08-07 192.82.82.112

yagaad gwl mongolchuud byadnii oyunii bolon biyiin byad huchtei tul

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж