Улсын харцага Б.Зоригтбаатар “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-т түрүүлэв

Улсын харцага Б.Зоригтбаатар “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-т түрүүлэв

Улсын харцага Б.Зоригтбаатар “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-т түрүүлэв

Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадмаар өнөөдөр /2023.08.06/ монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 тус тус  бөхийн барилдаан боллоо.

Монгол үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Хатант интернэйшнл, ЗХ-330 анги, "Бөх Билэгт" дэвжээний бөх Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-311 анги, Билэгт Жонон ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх Улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ.

Гандантэгчэнлин хийдийн тэр­гүүн Хамбын шийд­вэ­рээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг. Өнгөрсөн жилүүдэд: 

2016 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
  • Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол

Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодорсон.

2017 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
  • Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол

Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болсон.

2018 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
  • Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол

Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.

2019 он

  • Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
  • Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол

Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.

2022 он

  • Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
  • Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол хүртсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-06 213.87.150.110

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж