Монголчуудын өв соёлын "Даншиг наадам-Хүрээ цам 2023" шашин соёлын наадмаар өнөөдөр /2023.08.06/ монгол үндэсний бөхийн 256, Буриад болон Өвөрмонголын 64 тус тус бөхийн барилдаан боллоо.
Монгол үндэсний бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат "Алдар" спорт хороо, Хатант интернэйшнл, ЗХ-330 анги, "Бөх Билэгт" дэвжээний бөх Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний-311 анги, Билэгт Жонон ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх Улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг. Өнгөрсөн жилүүдэд:
2016 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
- Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол
Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодорсон.
2017 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
- Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол
Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болсон.
2018 он
- Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
- Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол
Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.
2019 он
- Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол
Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.
2022 он
- Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
- Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол хүртсэн билээ.
Холбоотой мэдээ