“Үерт эндсэн хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр олгоно”

“Үерт эндсэн хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр олгоно”

“Үерт эндсэн хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр олгоно”

Нийслэлийн онцгой комисс үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд биечлэн оролцож байгаа. Үерээс үүссэн асуудалтай холбоотойгоор өнөөдөр /2023.08.06/ Хотын дарга Д.Сумьяабазар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, үерийн гамшиг болж дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эндсэн хүмүүсийн ар гэрт нь тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ.

Мөн одоогоор үерт өртөж орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргалаа гэв.

Тодруулбал, Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автаж орон гэргүй болж, цөөнгүй иргэн өмч хөрөнгөөрөө хохироод байгаа. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 1 дүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эхийн “Элбэг” маркетын гадна эхнэр, нөхөр хоёр автомашинтайгаа үерт автаж, жалга руу урсан осолдсон бөгөөд 10 сартай хүүхэд олдохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагаа явуулж 10 сартай хүүхдийн цогцсыг олсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Дунд дарь эхийн дугаар тоотод оршин суугч иргэн Э-ийн эзэмшлийн сууцанд хэн болох нь тодорхойгүй, 20-25 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон.

Үерийн гамшгийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар  хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье хэмээлээ.

Үерийн улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх усанд өртсөн. Одоогоор 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалаад буй. Одоогоор орон гэргүй болсон 16 өрхийн 70 иргэн байгаа бөгөөд тэдэнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тус бүр монгол гэр иж бүрэн тавилгатай нь олгохоор шийдвэрлэснийг тэрбээр мөн онцлов.

1003 ТОНН ЛАГ ШАВАР ХОГ, ШОРООГ ТЭЭВЭРЛЭЖ ЦЭВЭРЛЭВ

Дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлээд байна. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, 2 кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэлээ. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас сэргээн засварлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр үерийн усанд урссан Дарь эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-эхээс Монел руу  эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан.

Түүнчлэн автозамыг хүчитгэх ажлыг зохион байгуулахаар Авто замын газрын баг Зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж ажиллаж байна. Мөн хог, лаг шаврыг цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний анги, байгууллагын 400 алба хаагч ажиллаж, үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байна. Түүнээс гадна Онцгой байдлын байгууллагаас нийт 315 алба хаагч, зургаан техник хэрэгсэлтэй ажиллан үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж буй.

Тодруулбал, нийт 1175 ажилтан албан хаагч, тусгай зориулалтын 68, үйлчилгээний 20 автомашин техниктэйгээр ажиллаж байгаа юм.

Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өгсөн мэдээллээр цахилгаангүй 12 дэд өртөө, 726 өрх хүчдэлгүй байгаа бөгөөд 131 дэд өртөө, 6200 хэрэглэгчийг цахилгаанд холбов. Одоогийн байдлаар шуурхай албаны 68 инженер, техникийн ажилтан, 18 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна.

ҮЕРТ АВТАХ ЭРСДЭЛТЭЙ 228 АЙЛ ӨРХ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Газрын албаны мэдээллээр үер буусан байршилд зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх бий. Мөн дахин үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна. Үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршлыг бэлдсэн. Тиймээс эдгээр айл өрхийг эрсдэлгүй бүс рүү яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн болон нийслэлийн газрын албаны удирдлагуудад үүрэг болголоо” хэмээлээ.

Түүнчлэн үер буусан байршилд усны урсац, жалгыг хааж шороо, барилгын хог хаягдал асган тэгшилж газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бийг тэрбээр онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.160.83

Байгалийн гамшигт хэн ч өртөж болох боловч хувь хүн бүр өөрийн гэр орны аюулгүй байдлыг урьдчилан хамгаалах тал дээр чадлын хэрээр анхаарч, хариуцлагатай амьдрах үүрэгтэй!!! Нэгэнт гамшигт өртөж хохирсон иргэддээ төр засаг боломжийн хэрээр туслах ёстой боловч бүхнийг төр засгаас хангах ёстой мэт хандаж бас болохгүй ээ!!!

Avatar

Зочин 2023-08-06 202.126.89.115

Шинэ байр гэр авах гээд улам олон айл голын эрэг үерийн далан дээр гэр хашаа барина даа.

Avatar

Нэргүй 2023-08-06 202.21.114.170

Erguu boh !!! chadahgui hevtej yaasan ch alban tushaald durtai yum. Ooriigoo toiron hureeldeg baahan mergejliin bus piyaldaguudaa niisleliin buh agentlagt dargaar tavitsan. nogooduul ni enendee l dolignohoos bish mergejliin ajlaa hiij chadahgui baahan malnuud tsuglatsan kkk. ajil hiiy gevel suganii vsnvvdee bish esreg nam ch bsan hamaagui mergejliin humuusee tavij sur mangar Boh-ooo !!! chamaig toirin hureeldeg heden chadvargui suganii vsnvvd chini alj bn gedegiig medej bnuu ? medehgui dee ene

Avatar

Нэргүй 2023-08-06 103.212.119.49

Буцалтгүй тусламж нөхөн олговор олгохдоо гэр болон хашаа байшингийн үнэтэй дүйцүүлэн олгох нь зүйтэй. Тэгэхээр өнөөгийн гэр хашаа байшингийн үнэ ханш 1 өрөө байрны үнэд ч хүрэхгүй тул гэр авч өгөөд хашааг нь бариад өгөхөд л болно. Татвар төлөгчидийн мөнгийг зарцуулахдаа нийт ард иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. Бөөнөөрөө хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгсэн дээ.

Avatar

Нэргүй 2023-08-06 67.165.182.34

Тэнэг хар н**ш бидний татварт төлсөн мөнгөөр бусдад өөрийнхөө нэрийн өмнөөс туслаад шсссс

Avatar

uu zozo 2023-08-06 192.82.82.112

zgr baij bgaad l bayjaa shhachdiin bna.

Avatar

Нэргүй 2023-08-06 185.229.59.89

Үерийн улмаас амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон энгийн иргэд харамсалтай л байна. Гэхдээ энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйлс гэхээсээ илүүтэйгээр үе үеийн хотын удирдлагуудын хариуцлагагүй ажлын үр дүн. Сүүлийн хэдэн долоо хоногт бүх үер усны гамшигт дараахи асуудлуудаас л болсон: 1) Газрын буруу төлөвлөлт – Газрын наймаа, авилгал 2) Зам барихдаа үерийн далан байгууламжийг хаасан – Замын тендерийн будлиан – Авилгал

Avatar

Нэргүй 2023-08-06 185.112.167.29

Тэгээд огцор. Махан толгойт оо!

Avatar

Нэргүй 2023-08-06 192.82.87.38

Gazar olgoson, bas ayultai gedegiig ni medseer baij goliin namag dotor amidarsan humuusiig tatvariin munguur bair avj uguud baih yumuu. Dampuursan shochin uls. Dolgorsurengiin shunaltai, humuujilgui huuhduudees zalhaj baina

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.189.195

м.энхболдоос тэр бүх төлбөрийг гаргуул

Avatar

Нэргүй 2023-08-06 59.153.113.111

Хоёр өрөө байр ӨӨРӨӨСӨӨ өгнө гэв үү, овоо ш дээ ! кх кх к х кх кх кх ……

Avatar

Нэргүй 2023-08-06 185.229.59.89

Хотын нөөц хөрөнгөнөөс. Хотын төсвийн мөнгөнөөс.

Avatar

Нэргүй 2023-08-06 202.9.40.117

энийг зайлуулаач ээ хангалттай ш дээ!

Avatar

Нэргүй 2023-08-06 213.87.90.126

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-06 103.212.117.97

Ам руу нь мөнгө чихээд, за чи дуугүй бай гэдэг шиг сонсогдож байна. Сумъяабазарыг огцруулах төдий бол хангалтгүй шүү. Хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Зочин 2023-08-06 66.181.161.54

Увайгүй Долгорсүрэнгийнхэн улсын мөнгөөр ирэх жилийн сонгуулийн кампанит ажлаа албан ёсоор ийнхүү эхэллээ!

Avatar

Нэнси Пелоси 2023-08-06 202.9.46.118

Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрээхгүй ээ бөхөнцөрөө. Хариуцлага хэрэгтэй байна. Огцор.

Avatar

Нэргүй 2023-08-06 38.42.106.107

Тэр машинууд нь даатгалгүй байсымуу

Avatar

Нэргүй 2023-08-06 84.241.193.125

Даатгал нь дотроо олон янз, гэнэтийн байгалийн гамшиг гэж даатгуулсан байх хэрэгтэй бх

Avatar

Нэргүй 2023-08-06 66.181.181.127

Татвар төлөгчдийн мөнгийг өөрийн юм шиг зарцуулах юм. Хот ажлаа хийж чадаагүй нь төлөөс нь Иргэний амь.

Avatar

Нэргүй 2023-08-06 202.9.46.156

Үлдсэн бүх айлууд үерийн аманд бууцгаах юм байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж